| | USD/MNT 0₮

Т.Доржханд:Монголын улс төрд шинэ салхийг салхилуулах, эрүүл зөв хүмүүсийг энэ эвслээс цаашид нэр дэвшүүлэх болно

ХҮН намаас Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалттай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, тус намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд "Манай намаас гаргасан урилгыг өрсөлдөж байгаа намууд хүлээж авч, Ерөнхийлөгчийн сонгуулийн ард амжилттай гарлаа. МАН-ын дарга У.Хүрэлсүх даргад амжилт хүсье. Энэ зургаан жилийг нэр төртэй хашина гэдэгт итгэж байна. АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэд хүртэл амжилт хүсье. 

Энэ удаагийн сонгууль өмнөх 30 жилд болж байсан сонгуулиудаас маш ялгаатай боллоо. Маш зардал багатай сонгууль боллоо. Ерөнхийлөгчийн сонгуульд гурван нэр хүндтэй эрхэм өрсөлдсөн. ХҮН-аас Д.Энхбат өрсөлдлөө. Харамсалтай нь, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тул хүрэлцэн ирэх боломжгүй байна. Бидэнд саналаа өгсөн 250 гаруй мянган сонгогч нартаа талархлаа илэрхийлье. Өнгөрөгч 2020 оны сонгуульд орон даяар оролцож байхад ХҮН-д 209 мянган хүн саналаа өгч байсан бол 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар өгсөн хүний тоо 250 мянган болжээ. Бид нарыг дэмжиж байна. Бид нар улс төрийн шинэ хүчин байж болно. 

Цаашид Монголын улс төрд шинэ салхийг салхилуулах, эрүүл зөв хүмүүсийг энэ эвслээс нэр дэвшүүлэх болно. Бодлого, улс төрийн үнэт зүйлээр өрсөлдөж чадна гэдэг итгэл үнэмшлийг авч чадлаа.

Ялангуяа гадаад дахь иргэд энэ удаа сонгуульд маш идэвхтэй оролцлоо. Гадаад дахь иргэдийн 75.4 хувь нь ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбатад саналаа өгсөн байна. Үүгээрээ өнөөдөр төрийн тэргүүнээ сонгох ардчилалаа хамгаалах ёстой гэдгийг идэвхтэй оролцоогоороо үзүүллээ. Энэ удаагийн сонгуулийн маш том онцлог нь манай эвслийн хувьд 1.5 тэрбумын зардал гарсан. Энэ бүх мөнгө хандиваар боссон. Хандивын дийлэнх хэсгийг Гадаад дахь иргэд хандиваар цугласан. Мөнгөгүйгээр иргэдийн оролцоотойгоор богино хугацаанд сонгуульд оролцож болно гэдгийг бас харууллаа. Бид ялагдсан биш Монголын улс төрд ахиц түвшнийг оруулж чадлаа шүү" гэлээ. 

 

 

 

Энэ удаагийн сонгуулийн маш том онцлог нь манай эвслийн хувьд 1.5 тэрбумын зардал гарсан. Энэ бүх мөнгө хандиваар боссон. Хандивын дийлэнх хэсгийг Гадаад дахь иргэд хандиваар цугласан. Мөнгөгүйгээр иргэдийн оролцоотойгоор богино хугацаанд сонгуульд оролцож болно гэдгийг бас харууллаа.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.