| | USD/MNT 0₮

Монгол Ардын Намаас сонгогдсон Монгол Улсын анхны Ерөнхийлөгч У.Хүрэлсүх

Монгол Улс найм дахь Төрийн тэргүүнээ сонголоо. Энэ удаагийн сонгуульд гурван нэр дэвшигч өрсөлдсөнөөс МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх үнэмлэхүй ялалт байгууллаа. Ингэснээр Монгол Ардын нам Монгол Улсын түүхэнд анх удаагаа Ерөнхийлөгчийн суудлыг намаасаа авч чадлаа.

Тухайлбал, 1990 онд ардчилсан хөдөлгөөн гарснаар Ерөнхийлөгч гэсэн цол /албан тушаал/-ыг бий болгосон юм. Тухайн үеийн нэрээр Монгол Улсыг Бүгд Найрамдах Монгол Ард Улс буюу /БНМАУ/ гэдэг байсан бөгөөд Пунсалмаагийн Очирбат нь БНМАУ-ын эхний бөгөөд эцсийн, цор ганц ерөнхийлөгч юм. 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Үндсэн хуулийг шинэчлэн батласнаар БНМАУ гэдэг нэрийг Монгол Улс болгон өөрчилсөн юм. П.Очирбат нь 1992 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч болон дахин сонгогдсон.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан эрхмүүдийн хувьд:

  1. Пунсалмаагийн Очирбат - 1992 оны 2 сарын 12-ноос 1997 оны 6 сарын 20-н хүртэл ажилласан. Улс төрийн нам нь МАХН байгаад сүүлд 1992 онд Монголын Ардчилсан намаас сонгогдсон.
  2. Нацагийн Багабанди - 1997 оны 6 сарын 20-ноос 2005 оны 6 сарын 24 хүртэл найман жил төр барьсан. Монгол Ардын Хувьсгалт Намаас сонгогдсон.
  3. Намбарын Энхбаяр – 2005 оны зургадугаар сарын 24-нөөс 2009 оны зургадугаар сарын 18-ныг хүртэл дөрвөн жил төр барьсан. Монгол Ардын Хувьсгалт Намаас сонгогдсон.
  4. Цахиагийн Элбэгдорж – 2009 оны зургадугаар сарын 18-наас 2010 оны долдугаар сарын 10-ныг хүртэл найман жил төрийн тэргүүнээр ажилласан. Ардчилсан намаас сонгогдсон.
  5. Халтмаагийн Баттулга – 2010 оны долдугаар сарын 10-наас 2021 оны зургадугаар сар хүртэл ажилласан. Ардчилсан намаас сонгогдсон.
  6. Ухнаагийн Хүрэлсүх – 2021 оны зургадугаар сараас 2027 он хүртэл Төрийн тэргүүнээр ажиллана. Монгол Ардын Намаас сонгогдсон.
Монгол Улс найм дахь Төрийн тэргүүнээ сонголоо. Энэ удаагийн сонгуульд гурван нэр дэвшигч өрсөлдсөнөөс МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх үнэмлэхүй ялалт байгууллаа. Ингэснээр Монгол Ардын нам Монгол Улсын түүхэнд анх удаагаа Ерөнхийлөгчийн суудлыг намаасаа авч чадлаа.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.