| | USD/MNT 0₮

У.Хүрэлсүх: Улс орныхоо төлөө, ирээдүй хойч үедээ сайхан нийгэм үлдээхийн төлөө чөмгөө дундартал хүчин зүтгэх болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн дүн урьдчилсан байдлаар гарч, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 788,094 саналаар тэргүүлж байна.

Тэрбээр энэ талаараа “Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль хуулийн хүрээнд албан ёсоор явагдаж, өндөрлөлөө. Манай ард иргэд телевизээр сонгуулийн дүнгийн талаарх мэдээллийг бидэнтэй хамт авч байгаа гэж бодож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нийт иргэдийн 60 орчим хувь оролцсон байна. Энэ 60 хувиас МАН-аас нэр дэвшсэн миний бие 65 орчим хувийн саналаар ялалт байгуулж байна. Монголынхоо нийт ард түмэндээ чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Үүнийг би асар их хариуцлага гэж хүлээж авч байгаа. Эхлүүлсэн ажлуудаа дуусгах, хэлснээ хийж хэрэгжүүлэх, Монголын ард түмэн Монгол Улсын төр засгийг тогтвортой ажиллаасай, улс орондоо их зүйл хийж бүтээгээсэй, эхлүүлсэн ажлаа дуусгаасай гэсэн энэ их итгэл найдварыг үзүүлж, энэ удаагийн сонгуульд ард түмэн маань саналаа өглөө гэж ойлгож байгаа. Ард түмнийхээ энэ их итгэл найдварыг хичээл зүтгэлээр хариулах болно. Улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө, ард түмнийхээ эв нэгдлийн төлөө, улс орныхоо сайн сайхан амьдралын төлөө, үр хүүхэд, залуу хойч үедээ сайхан нийгэм үлдээхийн төлөө чөмгөө дундартал хүчин зүтгэх болно гэдгээ хэлэхийг хүсч байна. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд хамт өрсөлдсөн АН-ын нэр дэвшигч С.Эрдэнэ дарга, ХҮН-ийн нэр дэвшигч Д.Энхбат нартаа чин сэтгэлээсээ талархая. Сонгууль өрсөлдөөнтэй болдог. Гэхдээ бид сурталчилгааны 14 хоногийн хугацаанд сайхан өрсөлдлөө. Шударга, ил тод, нээлттэй, зардал багатай сонгууль боллоо. Тэдэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье. Монголынхоо ард түмэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн дүн урьдчилсан байдлаар гарч, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 788,094 саналаар тэргүүлж байна.
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.