| | USD/MNT 0₮

С.Эрдэнэ:Дарангуйлалгүй ирээдүйд үр хүүхдээ амьдруулъя гэж бодвол хариуцлагатай сонголт хийгээрэй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ гэргийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар сургуульд саналаа өглөө.

Нэр дэвшигч С.Эрдэнэ "Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль явагдаж, зургаа дахь ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Энэ удаагийн сонгуулийн үйл ажиллагаа амжилттай, ирц их өндөр явж байна. Нийт сонгогчиддоо хандаж хэлэхэд, Монгол Улсад шударга ёс, ёс зүйт төрийг бий болгох, төрд хяналттай байх энэ боломжийг хангасан сонголт хийгээсэй гэж хүсч байна. Мөн өрсөлдөгч нартаа амжилт хүсье. Өвчин зовлон туссан нь хурдан эдгэрч, улс төрийн ажилдаа ороосой. Би энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд “Ардчилсан Монгол, дарангуйлалгүй Монгол” гэсэн уриатай орж байгаа. Мөрийн хөтөлбөр маань таван бүлэг заалттай. Би ямар нэгэн гоё сайхан амлалт дэвшүүлээгүй. 

Нийт сонгогчиддоо хандан хэлэхэд нэгэнт мөнгө тарааж байгаа бол таниас луйвардсан мөнгийг танд эргүүлээд өгч байгаа тул та санаа зоволтгүй мөнгийг нь ав. Харин төрийнхөө төлөө, үр хүүхэд, ирээдүй хойч үеийнхээ төлөө зөв мэргэн сонголтыг хийгээрэй. Монгол оронд өнөөдөр дарангуйлал бодит байдал болсон шүү. Дарангуйлалгүй ирээдүйд үр хүүхдээ амьдруулъя гэж бодвол туйлын хариуцлагатай сонголт хийгээрэй гэж уриалан хэлье" гэлээ. 

 

Би энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд “Ардчилсан Монгол, дарангуйлалгүй Монгол” гэсэн уриатай орж байгаа. Мөрийн хөтөлбөр маань таван бүлэг заалттай. Би ямар нэгэн гоё сайхан амлалт дэвшүүлээгүй.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.