| | USD/MNT 0₮

СОНГУУЛЬ2021: Улсын хэмжээнд ирц 23,46 хувьтай, 70-аас дээш насныхны ирц 52%-д хүрчээ

Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын 14.45 минутын байдлаарх ирцийн мэдээллийг танилцуулж байна.

Яг одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд ирц 23,46 хувьтай буюу 2,041,108 сонгогчийн 474,888 нь л саналаа өгсөн байна. Дүүргүүдээс Багахангай дүүрэг хамгийн их буюу 38.74 хувьтай, Налайх дүүрэг хамгийн бага 25,62 хувьтай байна.

Аймгуудаас хамгийн их нь Орхон 28,46 хувь, хамгийн бага нь Баян-Өлгий 11,74 хувьтай ба Улаанбаатар хоты ирц 28,90 хувьтай байна.

Сонгогчдийн насны хувьд, 70-аас дээш насныхны ирц 52,74 хувьд хүрч, 18-19 насныхны ирц хамгийн муу буюу 18,05 хувьтай байгаа юм.

Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын 14.45 минутын байдлаарх ирцийн мэдээллийг танилцуулж байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.