| | USD/MNT 0₮

УИХ-ын гишүүн Т.Доржхандын хувцаслалт шүүмжлэл дагуулав

Монгол Улсын хувьд өнөөдөр зургаан жилээр улс удирдах Төрийн тэргүүнээ сонгох түүхэн өдөр тохиож байна. Өглөө 07.00 цагт эхэлсэн санал хураалтад өндөр настангууд их идэвхтэй оролцож байна. Одон медалиа энгэртээ гялалзуулж, монгол үндэсний хувцсаараа гоёсон ахмад буурлууд их сайхан харагдаж байна. Гэвч төрийн түшээ байж үндэсний хувцсыг пүүзэн дээр өмссөн УИХ-ын гишүүн бусдын нүдэнд тийм ч таатай харагдахгүй байгаа бололтой. Тодруулбал, ХҮН-аас их хуралд сонгогдож гарч ирсэн Т.Доржханд гишүүн саналаа өгөхөөр ирэхдээ цагаан пүүзэн дээр саарал дээл өмсчихсөн байна. Монгол хүн тэр дундаа эр хүн Монгол хувцсыг их сайхан цэгцтэй өмсөх учиртай. 

Ирээдүйтэй улс төрч, намын лидер болох гэж байгаа бол ингэж Монгол ёс, зан заншлаа гутаахгүй ээ. Монгол хувцсаа ингэж доромжилж болохгүй. Нийгэмд гэрэл асаахдаа уламжлалаа, төрт ёсоо хүндлэх ёстой юм шүү, Т.Доржханд гишүүнээ. Таны пиар байж болно, гэхдээ төрийн түшээ хүн ийм байж болохгүй. 

Ирээдүйтэй улс төрч, намын лидер болох гэж байгаа бол ингэж Монгол ёс, зан заншлаа гутаахгүй ээ. Монгол хувцсаа ингэж доромжилж болохгүй. Нийгэмд гэрэл асаахдаа уламжлалаа, төрт ёсоо хүндлэх ёстой юм шүү, Т.Доржханд гишүүнээ
Улс төр

Сэтгэгдэл (29)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.