| | USD/MNT 0₮

Л.Оюун-Эрдэнэ:Энэ сонгуулийн үр дүнгээс хамаарч Монголын төр засагт томоохон шинэчлэл гарна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дөнгөж сая саналаа өглөө.

Тэрбээр "Эрх чөлөөт Монгол Улсын иргэний хувьд эрхээ эдэлж саналаа өглөө. Хоёр зүйлээр онцлог сонгууль болж байна. Цар тахалтай амаргүй үед явлаа. Өмнөх сонгуулиудтай харьцуулвал зардал багатай тайван сонгууль болж байна. Иргэд маань идэвхтэй саналаа өгч байна. 

1992 оноос хойш Ардчилсан тогтолцоонд орж анх удаа төрийн тэргүүнээ 6 жилээр сонгох гэж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс хамаарч цаашдаа Монголын төр засагт томоохон шинэчлэл гарна. 

Цар тахлын үед иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар барьж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Ирц өндөр байх ёстой. Сонгууль болох тодорхой зардалтай. Тиймээс цагаан сонголт хийлгүй хэн нэгнийг сонгож саналаа өгөх нь зөв" гэлээ. 

Эрх чөлөөт Монгол Улсын иргэний хувьд эрхээ эдэлж саналаа өглөө. Хоёр зүйлээр онцлог сонгууль болж байна. Цар тахалтай амаргүй үед явлаа. Өмнөх сонгуулиудтай харьцуулвал зардал багатай тайван сонгууль болж байна. Иргэд маань идэвхтэй саналаа өгч байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.