| | USD/MNT 0₮

У.Хүрэлсүх: Монгол хүн та олон баялагийн эзэн байх ёстой

МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч У.Хүрэлсүх өглөө 07.00 цагт хоёр охины хамт Баянзүрх дүүргийн 48 дугаар сургууль дээр саналаа өглөө. 

Тэрбээр саналаа өгч гарч ирсний дараа "Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт албан ёсоор эхэллээ. Энэ жил олон сайхан тэгш ой гээд олон сайхан түүхэн сайхан ойнууд давхцсан жил болж байна. Ерөнхийлөгчийн сонгууль бэлэг дэмбэрэлтэй байна. Хоёр өдөр хур бороо ордоо. Өнөөдөр сайхан нар гарлаа. Нар хур тэгширсэн сайхан өдөр ард түмэн Ерөнхийлөгчийн сонгуулийн саналаа өгч байна. Монгол хүн та өөрөө Монголынхоо баялаг. Бидэнд олон баялаг байгаа. Байгалийн баялаг байна. Ард түмний оюун санааны баялаг, үүх түүх, соёл бичиг үсэг байна. Олон баялагийн эзэн байх ёстой.

Нөгөө нэр дэвшигч хоёртоо амжилт хүсье. ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат эмнэлэгт байгаа. Хурдан эдгэрээд эмнэлэгээс гараарай. Өвчин хэлж биш хийсч ирдэг. Коронавирусийг монголчууд бид хамтдаа даван туулж гарах ёстой. Хүний эрүүл мэнд хамгийн чухал. Гэр бүлд нь азжаргал сайн сайхан бүхнийг хүсье. С.Эрдэнэ даргад сонгуулийнх нь ажилд амжилт хүсье. 

Монголын ард түмэн үндэсний дээлээ өмсч ирээд сонгуулийн саналаа өгдөг. Монголын ард түмний үнэт зүйл. Ард түмэндээ амжилт хүсье. Сонгуульдаа идэвхтэй оролцоорой" гэв. 

Нөгөө нэр дэвшигч хоёртоо амжилт хүсье. ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат эмнэлэгт байгаа. Хурдан эдгэрээд эмнэлэгээс гараарай. Өвчин хэлж биш хийсч ирдэг. Коронавирусийг монголчууд бид хамтдаа даван туулж гарах ёстой. Хүний эрүүл мэнд хамгийн чухал. Гэр бүлд нь азжаргал сайн сайхан бүхнийг хүсье. С.Эрдэнэ даргад сонгуулийнх нь ажилд амжилт хүсье.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.