| | USD/MNT 0₮

Монгол Улс зургаа дахь Ерөнхийлөгчөө сонгох ТҮҮХЭН ӨДӨР

Өнөөдөр 2021 оны зургадугаар сарын 09 буюу Лхагва гараг. Энэ түүхэн өдөр Монгол Улс зургаан жилээр улс удирдах зургаадахь Ерөнхийлөгчөө сонгох түүхэн өдөр тохиож байна. Үндсэн хуульд зааснаар сонгуулийн санал өгөх насны хүн бүр сонгох, сонгогдох эрхээ эдлэх ёстой юм.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт 07.00 цагт эхэллээ. Ерөнхийлөгчийг анх удаа зургаан жилээр сонгох энэхүү сонгуульд МАН-аас тус намын дарга У.Хүрэлсүх, Ардчилсан намаас С.Эрдэнэ, "Зөв хүн электорат" эвслээс "Датаком" ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Энхбат нар нэр дэвшиж байгаа. Харин нэр дэвшигч Д.Энхбат халдвар авсан тул эмнэлэгт тусгаарлагдаж байгаа. 

СЕХ-ноос өгсөн мэдээллээр санал өгөх эрхтэй сонгогчдын нэрсийн жагсаалтад хоёр сая гаруй сонгогч бүртгэлтэй байна. Үүнээс “түр хасав” тэмдэглэгээтэй 110 773 сонгогч байгаа аж.

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт 22.00 цагт дуусах бөгөөд нийт 2087 хэсгийн хороонд 100 хувь хяналтын гар тооллого хийнэ.

Харин санал авах байранд очих боломжгүй гэрийн тусгаарлалт болон ажиглалт эмнэлэгт байгаа 25 мянган иргэнээс зөөврийн хайрцгаар саналыг нь авч дууссан. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар цар тахлын улаан бүсэд ажиллаж байгаа төрийн албан хаагчид, гэрээр тусгаарлах байранд байгаа 7051 иргэн, ердийн нөхцөлөөр буюу халдвар аваагүй, санал хураах байранд ирэх боломжгүй 18 мянга орчим иргэн санал өгчээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх Засгийн газрын түр журмын хүрээнд халдвар хамгааллын дэглэм сахиулан зохион байгуулж байна.

Санал авах байрандаа та бүхэн амны хаалтаа зүүж, иргэний баримт бичгээ авч очиход дархлаажуулалтын гэрчилгээ зэрэг нэмэлт баримт бичиг шаардахгүй тул сонгуулийн эрх бүхий иргэн Таныг өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, бусдын нөлөөнд автахгүйгээр язгуур эрхээ эдэлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

Санал авах байрандаа та бүхэн амны хаалтаа зүүж, иргэний баримт бичгээ авч очиход дархлаажуулалтын гэрчилгээ зэрэг нэмэлт баримт бичиг шаардахгүй тул сонгуулийн эрх бүхий иргэн Таныг өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, бусдын нөлөөнд автахгүйгээр язгуур эрхээ эдэлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.