| | USD/MNT 0₮

ЗГ: Жилийн гурван хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрийг НЭГ ИХ НАЯД төгрөгөөр нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэв

Монгол Улсын найм дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль маргааш болно. Энэ өдөр бүх нийтээр амардаг тул Засгийн газрын ээлжит хуралдааныг нэг өдөр наашлуулж өнөөдөр 08.00 цагаас хуралдаж эхэлсэн юм. Уг хуралдаанаас гарсан эхний шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.

  1. Иргэдийн жилд нэг удаа ЭМ-ийн үзлэгт хамруулах шийдвэрийг Ерөнхий сайд гаргасан. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайдад үүрэг чиглэл өгч, Үндэсний хөтөлбөр үүсгэх цахим дата бааз үүсгэхээр болжээ.
  2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үүрэг чиглэлийг холбогдох сайдуудад өглөө.
  3. Улаанбаатарт тулгамдаж байгаа асуудлуудыг нэн яаралтай шийдвэрлэхийг үүрэг болгов. Тухайлбал, түгжрэлийг бууруулах чиглэлээр хэд хэдэн нүхэн гарц хийх, төсвийг 2022 оны төсөвт суулгах, үерийн далан барих, Сэлбэ голын урсацийг нэмэгдүүлэх, Гандан орчмыг аялал жуулчлалын бүс болгох хөгжүүлэх гэх мэт.
  4. Ажлын байрыг дэмжих жилийн гурван хувийн зээлийн олголтыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв. Шаардлагатай гэж үзвэл уг зээлийн эх үүсвэрийг 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой гэж үзэв. 
Монгол Улсын найм дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль маргааш болно. Энэ өдөр бүх нийтээр амардаг тул Засгийн газрын ээлжит хуралдааныг нэг өдөр наашлуулж өнөөдөр 08.00 цагаас хуралдаж эхэлсэн юм. Уг хуралдаанаас гарсан эхний шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.