| | USD/MNT 0₮

Б.Болдсайхан:1.3 сая хүүхдээ өвтгөхгүй, хүндрүүлэхгүй, үхүүлэхгүй гэж бодож байгаа бол вакцинаас өөр сонголт үгүй

Зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, Монгол Улсын гавьяат эмч Б.Болдсайхан хүүхдүүдэд вакцин хийх талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрбээр " Шинжлэх ухаан гэдэг шашин шиг биш. Маш олон судалгааны төвүүд дээр олон хүн дээр хийгээд гарсан үр дүнгээ л ярьж байгаа юм. Коронавирус дэлхий дээр анхных. Бид нар ярьж байгаа шдээ, анх удаа амьдарч байгаа учраас алдах эрхтэй гэж ярьдаг. Монголчууд ч алдаж байгаа. Иргэд ч алдаж байгаа. Сүхбаатарын талбай дээр хэдэн мянгаараа үнсэлцээд тэврэлдээд байж байна. Засгийн газар ч, АНУ ч алдсан. АНУ-д өдийд аймшигтай байсан. Хүнээ тавих газар байхгүй дэлхийн хоёрдугаар дайн шиг массаар нь оршуулж байсан. Бүгд алдаж байгаа, гэхдээ хамгийн бага алдах ёстой. Яагаад гэвэл энэ алдааны цаана хүний амь байдаг. Хүний өвчин зовлон уй гашуу  гэр бүлээрээ сүйрдэг эмгэнэл байдаг учраас бага алдах ёстой. Бусад орнуудын эмчилгээ сувилгаанаас суралцаж харьцуулж бага алдах ёстой. 

Вакцин тариулангууд маргааш нь ид шидтэй болоод гадуураа хуяг хийчихсэн байна гэж байхгүй. Вакцин тарьсан ч тариулаагүй ч бүх хүн дээр халдвар орж ирж байгаа шүү дээ. Дэлхий даяар вакцин хийлгэсэн хүмүүсийн тоо өндөр хувьтай. Харин халдвар авсан нь 4-5 хувь нь халдвар авч байгаа. Тэрнээс ч өндөр байгаа зарим улс оронд мутацид орж байна. Монголд харьцангуй бага. Азаар Монголын Засгийн газар сайн ажилласан. Би бол иргэн болон эмчийнхээ хувьд баярлаж талархаж байгаа.  Дэлхийн томоохон улс орнууд энэ халдварын өмнө яаж сөхөрч, уйлж байлаа. Бүх эмнэлгүүд дүүрчихсэн хүнээ авч чадахгүй байсан. 

Харин манайд вакцины бүрэн тундаа хамрагдсан хүний өвдөх харьцангуй бага байгаа. Үхэлд хүргэх тун нь бага. Гэхдээ энэ 2 сая хүнд суурь өвчтэй хүн олон байгаа. Тийм учраас хүндэрч болно. Хоёр сая хүнд вакцин хийлээ ч тодорхой хувь нь өвдөнө, хүндэрнэ, тэр байтугай нас баралт гарна. Вакцин хийлгээгүй хүмүүс бүр эрсдэлтэй байгаа. 

Иргэд нэгдүгээр тунгаа хийлгээгүй бол хийлгээрэй, хоёрдугаар тунгаа заавал хийлгээрэй. Халдвар бүр алга болохгүй. Намар зун 5-10 аараа өвдөнө, долоо хоногт 2 нас баралт бүртгэгдэж болно. 

Сүүлийн үед халдвар авч байгаа хүний 40-50 хувь нь хүүхдээр дамжиж халдварлаж байна. Монгол хүүхдийн орон. Нийт хүн амын 30 хувь 18 хүртэлх насны хүүхдүүд байгаа. Тэдэнд вакцин огт хийгээгүй болохоор тэднээр дамжиж байгаа зарим нь өвдөж байгаа. Харамсалтай нь эцэг эхчүүд сүүлийн үед хүүхдээ таргалуулж суурь өвчтэй болгодог. Дархлааны өөрчлөлт орсон хүүхдүүд өвчлөмтгий болдог. Монгол биш дэлхий даяар өвдөж байна. Тиймээс намар хичээл орохоос өмнө дэлхийн хамгийн үнэтэй, хүндрэл багатай Файзер вакциныг 2,5 сая тунгаар авахаар гэрээ хийгээд эхнээсээ оруулаад ирсэн байгаа. 1,3 сая хүүхдээ өвтгөхгүй, хүндрүүлэхгүй, үхүүлэхгүй гэж бодож байгаа бол вакцинаас өөр сонголт байхгүй. Дэлхийн олон оронд судалгаа хийсэн байна. Энэ дотроос хамгийн аюулгүй нь Файзер вакцин. Би Засгийн газарт баярлаж байгаа. Хамгийн түрүүнд би 15 настай хүүгээ аваачиж вакцинд хамруулна. Яагаад гэвэл миний хүү өвдөж хүндрэхгүй байгаасай үхэхгүй байгаасай гэж бодож байна" гэлээ. 

Тиймээс намар хичээл орохоос өмнө дэлхийн хамгийн үнэтэй, хүндрэл багатай Файзер вакциныг 2,5 сая тунгаар авахаар гэрээ хийгээд эхнээсээ оруулаад ирсэн байгаа. 1,3 сая хүүхдээ өвтгөхгүй, хүндрүүлэхгүй, үхүүлэхгүй гэж бодож байгаа бол вакцинаас өөр сонголт байхгүй. Дэлхийн олон оронд судалгаа хийсэн байна. Энэ дотроос хамгийн аюулгүй нь Файзер вакцин. Би Засгийн газарт баярлаж байгаа.
Ярилцлага

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.