| | USD/MNT 0₮

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр албан ёсоор дуусна

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр албан ёсоор дуусч байна. Сонгуулийн Ерөнхий хорооноос тавдугаар сарын 24-нд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нарыг албан ёсоор бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгосноор сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн. 2017 оны буюу дөрвөн жилийн өмнөх сонгуультай харьцуулахад цар тахлын гамшиг нүүрлэж, эрүүл мэнд болон эдийн засгийн томоохон сорилт тулгарсан хүнд хэцүү бэрхшээл дундуур монголчууд Төрийн тэргүүнээ сонгох гэж байна.

Энэ удаагийн сонгуулийн сурталчилгаа 15 хоног үргэлжилсэн нь өмнөх сонгуулийн сурталчилгааны өдрүүдтэй харьцуулахад маш богино хугацаа юм.

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр албан ёсоор дуусч байна. Сонгуулийн Ерөнхий хорооноос тавдугаар сарын 24-нд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нарыг албан ёсоор бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгосноор сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.