| | USD/MNT 0₮

Баянхонгор аймгийнхан Хөдөлмөрийн баатартай боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Баянхонгор аймгийнхан шинэ Хөдөлмөрийн баатартай боллоо. Тодруулбал, Зэвсэгт хүчний Жанжин штабын Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газрын дарга Дамдинсүрэнгийн Жаргалсайханд Хөдөлмөрийн баатар цол олгожээ. Д.Жаргалсайханы хувьд Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг хоёр жилийн хугацаанд тавихад удирдлага зохион байгуулалтаар хангаж, зүрх сэтгэлээ зориулж ажилласан гэдэг. Үнэндээ бол Д.Жаргалсайхан Ерөнхийлөгчийн хүн. Баянхонгор аймгийн Засаг дарга хийж байсан, мөн аймгийн АН-ын даргаар ажиллаж байсан. Аймгийн Засаг даргын ажлаа өгсний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлого үйл ажиллагааны хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаад Зэвсэгт хүчний Жанжин штабын Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газрын даргаар томилогдон ажиллаж байгаа билээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Баянхонгор аймгийнхан шинэ Хөдөлмөрийн баатартай боллоо. Тодруулбал, Зэвсэгт хүчний Жанжин штабын Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газрын дарга Дамдинсүрэнгийн Жаргалсайханд Хөдөлмөрийн баатар цол олгожээ
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.