| | USD/MNT 0₮

Д.Энхбат:Би орон нутагт халдвар тараагаагүй, харин өөрөө халдвар аваад ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчид ХҮН-аас нэр дэвшиж байгаа Д.Энхбат эхнэрийн хамт коронавирусийн халдвар авсан талаар мэдээлсэн билээ. Тэгвэл тусгаарлалтад байгаа тэрбээр өнөөдөр эмнэлгийн тагтан дээрээс олон нийтэд хандаж мэдээлэл хийлээ.

Д.Энхбат "Хөдөө орон нутагт явахдаа шинжилгээ өгсөн. Сөрөг гарсан ийм учраас сурталчилгаагаа эхлүүлсэн. Би орон нутагт халдвар тараагаагүй. Хоёрдугаарт вакцины хоёрдугаар тунгаа хийлгээгүй вэ гэхээр би Улаанбаатараас 26 км газар амьдардаг. Нийслэлд хөл хорио тогтоосон. Харин 4 сарын 10-наас 5 сарын 8 хүртэл хөл хориотой байсан. Би хөл хорио тавигдсан өдөр вакцинаа хийлгэсэн. 3 сарын 15-нд манай компани Спутник тариулахаар захиалга өгсөн ч ирээгүйг та бүхэн мэднэ. Тэгээд синофрам вакцин хийлгэсэн. Дараагийн вакцин 5 сарын 31-нд тариулах байсан ч бид сурталчилгаандаа явж таарсан. Ийм ачаалалтай үед эмч маань тариулах нь буруу гэж хэлсэн. Би хөдөө явахдаа хариу сөрөг байсан. Хөдөөнөөс ирэхдээ хариу эерэг гарлаа. 

Манай эхнэрийн биеийн байдал гайгүй байгаа. Үргэлж намайг дагаж явж байгаа. Бидний хөлд үрэгдлээ. Эхнэр маань улстөрийн ажиллагаанд оролцохгүй зөвхөн намайг дэмжиж байгаа. 

Надтай хамт байж байгаа хүмүүс бүгд тунгаа хийлгэсэн. Би явахдаа сөрөг байсан тул ирэхдээ халдвар авсан байгаа нь тараасан биш харин авсан гэсэн үг. Өнөөдөр хоёр тун тариулсан хүн халдвар ч авч байгаа халдвар ч тарааж байгаа. 

Монгол Улсад сонгууль 10 хоногийн хугацаанд явж байгаа. Нэр дэвшигч нэг бол сурталчилгаагаа хийгээд явах нөгөө бол тестээ хийлгээд хасагдах хоёр сонголттой. Сонгуулийн ерөнхий газраас шаардлага тавьсан, би шинжилгээ өгсө хариу сөрөг гарсан. Тэгээд би сурталчилгаагаа хийгээд явсан" гэв. 

Д.Энхбат "Хөдөө орон нутагт явахдаа шинжилгээ өгсөн. Сөрөг гарсан ийм учраас сурталчилгаагаа эхлүүлсэн. Би орон нутагт халдвар тараагаагүй" гэв.
Улс төр

Сэтгэгдэл (9)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.