| | USD/MNT 0₮
Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат коронавирусийн халдвар авснаа өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Тэрбээр өөрийнх нь болон эхнэр Д.Оюунцэцэг, эмч, хамгаалалтын ажилтан нарын шинжилгээний хариу эерэг гарч, тусгаарлагджээ. Одоогоор түүний биед шинж тэмдэггүй байгаа аж.
Даваа гаригт сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусахаас өмнө 21 аймгийн сонгогчидтойгоо уулзалт хийж явсан тэрбээр өчигдөр Булган аймгийн иргэдтэй уулзах байв. Гэвч тэрбээр уулзалтаа цуцлан өнгөрсөн шөнө Улаанбаатар хотод буцаж, шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан гэнэ. Харин ирэх даваа гарагт халз мэтгэлцээн хэрхэн явагдах нь тодорхойгүй болжээ.
Ерөнхийлөгчид нэр дэвшигч Д.Энхбат эхнэрийн хамт ХАЛДВАР авчээ