| | USD/MNT 0₮

Д.Мөнх-Эрдэнэ: Н.Алтанхуяг Ардчилсан нам руу дөрвөн жилийн турш нулимлаа

Ардчилсан намын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр, Ардчилсан намын нэр дээр Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болж байсан хүмүүс цагаан сонгуульд уриалж байгааг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ.

Д.Мөнх-Эрдэнэ: “2012 онд Ардчилсан намын даргаар ажиллаж, Монгол улсын Ерөнхий сайд хийж явсан Н.Алтанхуяг цагаан сонгуулийг уриалж байна. Манай намын хагарал ах нарын дунд тартагтаа тулсан. Тэр нь цөөхөн хэдэн хүмүүсийн хооронд байгаа. Нэг талдаа Н.Алтанхуяг одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нар, нөгөө талдаа албан ёсны тал гэсэн хоёр хуваагдчихаад байгаа. Н.Алтанхуяг намын нэр дээр Ерөнхий сайд, Сангийн сайд, ХХААХҮ-ийн сайд, Шадар сайд хийж байсан. Намын нэрээр жагсаалтаар Улсын их хурлын гишүүн болж явсан. Намын даргын сунгаанд 2017 онд одоогийн намын удирдлагатай өрсөлдөж байсан. Ялагдчихаад дөрвөн жилийн турш нам руугаа дайрч байна” хэмээн ярилаа.

Д.Мөнх-Эрдэнэ: Н.Алтанхуяг намын нэр дээр Ерөнхий сайд, Сангийн сайд, ХХААХҮ-ийн сайд, Шадар сайд хийж байсан. Намын нэрээр жагсаалтаар Улсын их хурлын гишүүн болж явсан. Намын даргын сунгаанд 2017 онд одоогийн намын удирдлагатай өрсөлдөж байсан. Ялагдчихаад дөрвөн жилийн турш нам руугаа дайрч байна
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.