| | USD/MNT 0₮

ЗТХЯ-ны харьяа Зам тээврийн хөгжлийн төв цар тахлын үед ХОЁР ТЭРБУМААР конторын барилга барих тендер зарлажээ

Цар тахлын энэ хүнд үед төсвийн байгууллагуудыг тансаглахыг Засгийн газраас хориглосон. Гэвч уг шийдвэрийг биелүүлдэг нь ховор байх юм. Үнэтэй машин, тоног төхөөрөмжийн тендер зарладаг байсан яам, агентлагууд одоо барилгын тендер хүртэл зарласан байх юм. Тодруулбал, Авто зам, тээврийн талаар гарсан хууль тогтоомж, зам тээврийн хөгжлийн яам болон Төрийн өмчийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, үйл ажиллагааны чиглэлээр дэмжлэг үзүүлэх учиртай Зам, тээврийн хөгжлийн төв нь конторын барилга бариулах хоёр тэрбум төгрөгийн тендер зарлажээ. Уг төслийн ажлыг өөрийн хөрөнгөөс гаргах бөгөөд тендер хүлээн авах хугацаа 2021 оны долдугаар сарын 02-нд дуусах аж.

Тус төсөвт зоорьгүй, цахилгаан шаттай, газар хөдлөлтийн 8 баллын бүсэд тэсвэртэй дөрвөн давхар барилга байх гэнэ.

Авто замд хяналт тавьж ажиллах учиртай байгууллагын байшин барилга жилээс жилд өнгө зүс орж байхад тавьсан зам харгуй нь ганц борооны аяыг даалгүй эвдэрч, үерийн ус болон шороо замаар урсаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сааруулж, хүн явахын аргагүй болж байгаа нь эмгэнэл.

Цар тахлын энэ хүнд үед төсвийн байгууллагуудыг тансаглахыг Засгийн газраас хориглосон. Гэвч уг шийдвэрийг биелүүлдэг нь ховор байх юм. Үнэтэй машин, тоног төхөөрөмжийн тендер зарладаг байсан яам, агентлагууд одоо барилгын тендер хүртэл зарласан байх юм. Тодруулбал, Авто зам, тээврийн талаар гарсан хууль тогтоомж, зам тээврийн хөгжлийн яам болон Төрийн өмчийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, үйл ажиллагааны чиглэлээр дэмжлэг үзүүлэх учиртай Зам, тээврийн хөгжлийн төв нь конторын барилга бариулах хоёр тэрбум төгрөгийн тендер зарлажээ. Уг төслийн ажлыг өөрийн хөрөнгөөс гаргах бөгөөд тендер хүлээн авах хугацаа 2021 оны долдугаар сарын 02-нд дуусах аж.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.