| | USD/MNT 0₮

Эрэн сурвалжлагдаж байсан Г.Ган-Очир С.Эрдэнийн Хандгайт дахь гэрт нуугдаж байжээ

Шүгэл үлээгч гээд байгаа Г.Ган-Очир сонгуулийн санал тоолох хар машины IT инженерээр ажиллаж байхдаа залилангийн хэрэгт холбогдон, шалгагдаж буй хүн юм. Тэрбээр хэвлэлийн хурлын үеэр гэмт хэргийн шинжтэй мэдээллүүдийг ярьсан тул цагдаагийн байгууллага шалгах гэсэн ч зугтаад алга болчихсон гэнэ. Улмаар ЦЕГ-аас иргэн Г.Ган-Очирыг эрэн сурвалжлаад байсан ч АН-ын зүгээс тухайн иргэнийг хамгаалалдаа авч, болзошгүй эрсдлээс сэргийлэх хүсэлтэй байсан юм.

Тэгвэл Г.Ган-Очир өчигдөр цагдаагийн алба хаагчдад баригджээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Иргэн Г.Ган-Очирыг худал мэдээлэл түгээсэн, бусдыг залилсан байж бозошгүй тул эрэн сурвалжилсан. Ингээд өчигдөр буюу 2021 оны зургадугаар сарын 03-ны 18.00 цагийн орчимд Хандгайт орчмоос баривчилсан” гэв.

Мөн баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар “Г.Ган-Очир нь НӨАТ-ын баримт, гаалийн бичиг хуурамчаар үйлддэг байсан бөгөөд залилангийн хэргээр өмнө нь шалгагдаж байсан. Тэрбээр өөрийн хэргээ булзааруулахын тулд Г.Доржзодовын технологиор АН-ын хамгаалалтад орох гэж хар машины тухай үлгэр зохион АН-руу очсон. Түүнийг АН-ын нэр дэвшигч С.Эрдэнийн хүү Э.Одбаяртай найз нөхдийн холбоотой гэх бөгөөд С. Эрдэнийн Хандгайт дахь гэрт нуугдаж байгаад цагдаагийн алба хаагчдад баригдсан” гэв.

Шүгэл үлээгч гээд байгаа Г.Ган-Очир сонгуулийн санал тоолох хар машины IT инженерээр ажиллаж байхдаа залилангийн хэрэгт холбогдон, шалгагдаж буй хүн юм. Тэрбээр хэвлэлийн хурлын үеэр гэмт хэргийн шинжтэй мэдээллүүдийг ярьсан тул цагдаагийн байгууллага шалгах гэсэн ч зугтаад алга болчихсон гэнэ. Улмаар ЦЕГ-аас иргэн Г.Ган-Очирыг эрэн сурвалжлаад байсан ч АН-ын зүгээс тухайн иргэнийг хамгаалалдаа авч, болзошгүй эрсдлээс сэргийлэх хүсэлтэй байсан юм.
Улс төр

Сэтгэгдэл (41)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.