| | USD/MNT 0₮
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал, ЦУОШГ-ын Цаг уур, орчны шинжилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Нямдаваа нар мэдээлэл хийсэн. Энэ талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Арванхоёрдугаар сарын 12-15-ны өдрүүдэд товчоодод хийсэн хяналт шалгалтаар 36 автомашинаар 702 тонн түүхий нүүрс дамжин өнгөрсөн байна. Түүхий нүүрсний зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд нийлүүлэхээр 98 автомашинаар 3109 тонн түүхий нүүрс Улаанбаатар хотод нэвтрэн орж ирсэн. Энэ хугацаанд түүхий нүүрс нийлүүлэх зөвшөөрөлтэй газраас бусад өөр уурхайгаас нүүрс нэвтрүүлсэн зөрчил илэрсэн. Дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй “Ану сервис” компани нь Багануурын уурхайгаас нүүрс тээвэрлэхээр зөвшөөрлийн бичгэндээ бичилт хийлгэсэн боловч Налайхын уурхайгаас хоёр тээврийн хэрэгслээр 47.45 тонн нүүрс тээвэрлэснийг цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага илрүүлж, хураан авсан. Мөн нүүрс тээвэрлэх зөвшөөрөлгүй “Бат хүнс” компани Налайхын 18 тонн нүүрсийг тээвэрлэснийг илрүүлсэн. Нийт 70 тонн нүүрсийг хураан авч “Амгалан” дулааны цахилгаан станцад төвлөрүүлж, Улсын орлого болгож байна” гэв.
Мөн түүнчлэн "Иргэд "сайн" картгүйгээр сайжруулсан түлшийг нөөцлөн авч, зохиомол хомсдол үүсгээд байна" хэмээн онцоллоо.
ШУУД ҮЗЭХ:
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал, ЦУОШГ-ын Цаг уур, орчны шинжилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Нямдаваа нар мэдээлэл хийсэн.