| | USD/MNT 0₮

Ерөнхийлөгчид нэр дэвшигчид Даваа гарагт халз мэтгэлцэнэ

Монгол Улс зургаа дахь Ерөнхийлөгчөө ирэх лхагва гарагт сонгоно. Тодруулбал, Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх долоо хоногт болно. Харин сонгуулийн сурталчилгаа үргэлжиж байгаа бөгөөд ирэх даваа гарагт хаагдана. 

Тэгвэл Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгаа өндөрлөх сүүлчийн өдөр буюу энэ сарын 07-нд гурван нэр дэвшигчид МҮОНРТ-ээр шууд  мэтгэлцэхээр болжээ. Тодруулбал, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат нар халз мэтгэлцэхээр болсон байна. Харин мэтгэлцээний үеэр нэр дэвшигчдээс асуух асуултыг ирэх бямба гарагийн 13.00 цаг хүртэл хүлээн авах аж. Иймд иргэд, сонгогчид та бүхнийг ЭНД дарж нэр дэвшигчдээс асуух асуултаа илгээхийг хүсчээ. 

Ерөнхийлөгчид нэр дэвшигчид Даваа гарагт халз мэтгэлцэнэ
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.