| | USD/MNT 0₮

Л.Оюун-Эрдэнэ:Шаардлагатай бол хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтооно

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УОК-ын Шуурхай штабад ажиллажээ. Тэрбээр шаардлагатай бол хатуу биш хэсэгчлэсэн хөл хорио тогтооно гэдгээ мэдэгджээ. 

Тэрбээр хатуу хөл хорио эдийн засагт асар хор хөнөөлтэй. Тиймээс хөл хорио тогтоох шаардлага гарвал хатуу биш хэсэгчилсэн байдлаар тогтооно. Увс, Дундговь, Өвөрхангай аймгуудад вакцинжуулалт удаашралтай хоцрогдолтой байна. Хэрэв аймгууд дархлаажуулалтад ийм хойрго хандвал хариуцлага тооцно" гэлээ.

Нийслэлд халдварын тохиолдол буурч байсан ч эргээд өссөн байдалтай байна. Орон нутагт ч мөн халдвар эрчимтэй тархаж эрсдэл өндөр байгаа энэ цаг үед дахин хөл хорио тогтооно гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр их гарч байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:Шаардлагатай бол хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтооно
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.