| | USD/MNT 0₮

Бүх үүр, хороодоо татан буулгаж байсан ХҮН-ынхан төрийн тэргүүний суудалд санаархаж байна

Бүх үүр, хороодоо татан буулгасан ХҮН-ынхан төрийн тэргүүний суудалд санаархаж байна

Эртнийхээр бол язгууртан, энэ цагийнхаар бол элитүүдийг багтаасан гэх Хөдөлмөрийн үндэсний нам элит бус гэдгээ алхам тутамдаа гэрчилсээр байна. Чухам л гадаад дотоодгүй сургууль дүүргэж, Монголд л хамгийн боловсролтой нь гэх атлаа боловсролгүй биднээс ч долоон дор үйлдэл гаргаж сууна. Өөрдсийнх нь цуглааныг сурвалжлахаар очсон сэтгүүлчдийн хөдөлмөрийг хүртэл тэд уландаа дэвсэлж, сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлснийхээ дараа “Өгөхгүй байх чинь яасан юм бэ? Одоо ч үзэлцэнэ” гэх юм ярьж, Монголын хууль хүчнийг дорд үзсэн нь саяхан. Ийм хүмүүс төрд гарвал хуулийг хэрхэн дор үзэх бол гэхээс яс хавталзаж суусан сан. Гэвч “айдас” минь биелэлээ олж, Т.Доржханд Монголын парламентад сууж, одоо төрийн тэргүүний суудлыг хүртэл авахаар санаархаж байна.

УИХ-д өөрсдийн төлөөллийг шургуулж чадсандаа баярхаж, албан тушаалд шунасныхаа дараа өөрсдийнхөө дотоод зөрчлийг Ерөнхийлөгчид хүртэл нялзаах гэж хичээсэн тэд нэн өрөвдөлтэй. “Баяраа өөрөө ширээн дээрээс уначихсан юм байна лээ” гэдэг шиг эрх мэдлийн үзүүрээс атгангуутаа илүүг хүсэж, улс төрийн томоохон хүчнүүдийн нэг болно хэмээн санаархаж, Хөдөлмөрийн Үндэснийн намын дарга Т.Доржханд тэргүүтэй, нөхөд гишүүнгүй, бодлогын улс төрийн хүчин болно гээд бүх үүр, хороодоо татан буулгасан. Яагаад татан буулгав гэхээр анхан шат үүр, хороодод Хөдөлмөрийн Үндэсний намыг үүсгэн байгуулсан, гарын үсгээ зурсан гишүүд байсан юм. Анхан шатны үүр хороодод “Эрс шинэчлэл", “Соёмбо” хөдөлгөөнийхөн тэр чигээрээ байсан. Тэдгээр нөхдийг С.Ганбаатарын дагуулууд, гудамжныхан, хар масс гэж үзээд зайлуулахаар “Гишүүнгүй, бодлогын нам гэж зарласан. Үүнээс нам дотор хагарал үүсч эхэлсэн.

ХҮН-ын Нийслэлийн намын хорооны дарга О.Бямбадэлгэрийн хэлж байснаар “ХҮН-ын даргаар С.Ганбаатар, Т.Ганболд нарыг Улсын дээд шүүхэд бүртгүүлэх гээд чадахгүй байхад хуурамч гарын үсэгтэй бичиг баримт бүрдүүлсэн (Эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн) Б.Найдалааг бүртгэсэн нь Ц.Элбэгдорж ард нь байдаг гэх хардлагыг үүсгэсэн” хэмээн ил тод мэдэгдсэн. Үүнийг ч батлах мэт Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд хүч үзэж буй нэр дэвшигч Д.Энхбатын үг, үйлдэл бүхэн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг сануулна. Одоо бүр цахим орчноор ил далд илэрхийлнэ.

Өөрсдөө Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуулийг (Гишүүнгүй нам болно гэж) зөрчсөн тогтоол шийдвэр гаргаад Т.Доржханд тэргүүтэй нөхөд бүдэрсэн. Гишүүнгүй нам болно гэдэг тогтоолыг Нийслэлийн намын хорооны гишүүд эсэргүүцэж тусдаа III хурлаа хийгээд нэр дэвшигч нараа дэвшүүлсэн нь Захиргааны хэргийн шүүх дээр маргаан үүсгэсэн. Үүгээр ч зогсохгүй ХҮН-ыг С.Ганбаатар худалдаж аваад, цааш нь Т.Доржхандтай наймаалцсан хэмээн баталдаг олон хүн бий. Тухайлбал, тус намыг анх үүсгэн байгуулсан бичиг баримт нь хаана байгаа, бүртгэлтэй 1024 гишүүд нь хэн болохыг өөрсдөө ч мэдэхгүй гэнэ. ХөҮН гэх товчлолтой намын гэрчилгээг худалдаж аваад ХҮН болгочихсон аж. Товчоор хэлбэл, Х тайлантай компани худалдаж авдаг шиг юм болсон байна.

Хөдөлмөрийн үндэсний намыг 2011 онд байгуулагдахад одоогийн нөхдүүдээс нэг нь ч байгаагүй. 2014 онд наймаалцаж, 2015 онд мөнгө санхүү, сандал суудлын төлөө “зодолдсон”. Удирдлагуудын түүхийг хальт сөхөж үзвэл МАН, АН, МАХН-д багтаж шингээгүй гомдогсдын цуглаан. Хөдөлмөрийн Үндэсний намын үзэл санааг чиглүүлсэн, үйл хэргийг тууштай явуулсан хүн бол С.Ганбаатар. Мөн улс төрийн намуудын үүд хавиар эргэлдэх, өөрсдийгөө боловсролтой гэж ярих дуртай Т.Доржханд тэргүүтэй залуусыг зангидаж өнөөдрийн өндөрлөгт хүргэх бололцоог нээсэн хүн бол бас С.Ганбаатар гэнэ. Харин ХҮН-ын даргын албан тушаалаа С.Зоригтбаатар С.Боргилд өгсөн цагаас эхлэн маргаан гарч ирсэн. Гэвч намд санхүүжилт өгсөн Т.Доржханд, Б.Найдалаа нар албан тушаалыг нь авах гэж дайрсан. Тэгээд С.Боргилын гарын үсгийг хуурамчаар зурсан нь хуулийн байгууллагаар тогтоогдсон гэх зэргээр нам өөрөө буруу тийшээ явж эхэлсэн түүхтэй гэнэ шүү.

Эртнийхээр бол язгууртан, энэ цагийнхаар бол элитүүдийг багтаасан гэх Хөдөлмөрийн үндэсний нам элит бус гэдгээ алхам тутамдаа гэрчилсээр байна. Чухам л гадаад дотоодгүй сургууль дүүргэж, Монголд л хамгийн боловсролтой нь гэх атлаа боловсролгүй биднээс ч долоон дор үйлдэл гаргаж сууна. Өөрдсийнх нь цуглааныг сурвалжлахаар очсон сэтгүүлчдийн хөдөлмөрийг хүртэл тэд уландаа дэвсэлж, сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлснийхээ дараа “Өгөхгүй байх чинь яасан юм бэ? Одоо ч үзэлцэнэ” гэх юм ярьж, Монголын хууль хүчнийг дорд үзсэн нь саяхан. Ийм хүмүүс төрд гарвал хуулийг хэрхэн дор үзэх бол гэхээс яс хавталзаж суусан сан. Гэвч “айдас” минь биелэлээ олж, Т.Доржханд Монголын парламентад сууж, одоо төрийн тэргүүний суудлыг хүртэл авахаар санаархаж байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.