| | USD/MNT 0₮

П.Гэндэнгийн музейг нурааж 22 давхар байшин барих зөвшөөрөл өгсөн Б.Ууганбаяр гэж хэн бэ

Хот байгуулалт, хөгжлийн газраас Хэлмэгдэгсдийн музей буюу П.Гэндэнгийн нэрэмжит музейн барилгыг нурааж, шинэ барилга барих ажлыг эхлүүлээд байгаа билээ. Музейг хоёр хоногийн өмнөөс эхлэн буулгасан байгаа. “Гэндэнгийн нэрэмжит музей нь Нийслэлийн Засаг даргын 2008 оны захирамжаар 1652 квадрат метр газартай, музей конторын зориулалттай барилга юм. Гэвч сүүлийн үед Монголынхоо үүх түүхийг хадгалсан дурсгалт барилга байгууламжийг нурааж, оронд нь өөр барилга барьж шинэчлэх ажил хийгдэх болов. Манайхан соёлын өвийг хамгаалцгаая л гэдэг. Тэгвэл түүхэн дурсгалтай газруудыг нурааж эхэлсэн нь ард иргэдийн дургүйцлийг ихээхэн төрүүлж эсэргүүцэхэд хүргэж байна. П.Гэндэнгийн нэрэмжит музейн барилгыг нурааж, дахин сэргээн засах нэрийдлээр 22 давхар барилга барих гэж байгаа мэдээлэл өнгөрсөн жилээс гарч эхэлсэн. Энэ бол үнэний ортой мэдээлэл. Тэгвэл дээрх музейн газар дээр барилга барих зөвшөөрлийг анх хэн гэгч хүн өгсөн талаар эрэн сурвалжлахад одоогийн Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр гэгч хүн өгчээ.

Энэ хүн ямар эрх дархтайгаар Монголчуудын соёлын өв болсон музейд “халдаж” 22 давхар барилга барих зөвшөөрлийг өгөв гэдэг нь анхаарал татаж байна. Дээрх музейг буулгаж, дахин шинэчилж барихдаа 4 давхарт хүртэл музей байгуулаад тэрнээс дээшээ оффис барих зориулалтай гэсэн мэдээлэл байгаа юм. Дашрамд дуулгахад, хоёр давхар уг дүнзэн байшинг Германы архитекторын зураг төслөөр 1930 онд барьж, П.Гэндэн 1930-1936 онд Ерөнхий сайд байхдаа гэр бүлээрээ амьдарч байжээ. Аавынхаа үйл хэрэг, дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор Хэлмэгдэгсдийн музей байгуулах саналыг Ерөнхий сайдын ганц охин Г.Цэрэндулам нь санаачлан, өөрийн амьдарч байсан гэрийг музей болгон 1996 онд нээсэн байна. Одоо энэхүү музейн үйл ажиллагааг П.Гэндэнгийн нэрэмжит сан хариуцдаг бөгөөд сангийн тэргүүнээр Ерөнхий сайдын зээ хүү С.Бэхбат ажилладаг юм.

"Салаавч" хочит Б.Ууганбаяр гэж хэн бэ?

МАХН-ын гишүүн "салаавч" хочит Б.Ууганбаяр нь өнгөрсөн зургадугаар сард Хот байгуулалт хөгжлийн газрын даргын албан тушаалд Хотын дарга С.Амарсайхны дэмжлэгээр томилогджээ. Түүнийг “Оюуны ундраа” группэд хамааралтай хүн гэж ярьдаг юм байна. Тэгэхээр С.Амарсайхан дээрх албанд дэмжиж томилох нь тодорхой. Учир нь С.Амарсайханы ах С.Отгонбаяр “Оюуны ундраа” группийн эзэн болохоор эдний дунд холбогдох сэжим байгаа. Б.Ууганбаяр нь мэргэжлийн хяналтын газарт ажиллаж байгаад 2015 онд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг Барилга хот байгуулалтын сайдаар томилогдох үед БХБЯ-ны хот байгуулалт газрын харилцааны бодлогын газрын даргын үүргийг орлон гүйцэтгэж байхдаа Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгийн тушаалаар халагдаж, төрийн албанд тодорхой хугацаагаар ажиллах эрхээ хасуулж байжээ. Шалтгаан нь тухайн үед 2015 онд сайд байсан З.Баянсэлэнгийн нэгэн хууль бус шийдвэрийг Төрийн нарийн бичгийн даргаараа гаргуулах гэж оролдсон бөгөөд түүнийг нь хүлээн зөвшөөрөөгүй Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгийн өмнөөс “салаавч” гаргаж танхайрснаас халагдах тушаалаа авч байсан гэдэг. Ийнхүү тухайн үед Б.Ууганбаярыг ёс зүйгүй үйлдэл гаргасных нь төлөө үүрэгт ажлаас нь чөлөөлж, төрийн албанд тодорхой хугацаагаар ажиллах боломжгүй болгожээ. Гэвч тухай үеийн Барилга хот байгуулалтын сайд Ж.Баянсэлэнгэ Б.Ууганбаярыг өмгөөлж, хамгаалж Төрийн нарийнтайгаа тэрсэлдэж байсныг санахаар З.Баянсэлэнгийн баруун гарын хүн байсан бололтой.

Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.