| | USD/MNT 0₮

Худалдаа хөгжлийн банкнаас хоёр сая ам.доллар ЗАЛИЛСАН этгээдүүдийг баривчлаагүй байна

Худалдаа хөгжлийн банкнаас их хэмжээний валют залилсан хэргийн талаар өчигдөр мэдээлсэн билээ. Энэ хэрэг өнгөрсөн Лхагва гаригт үйлдэгдсэн бөгөөд Худалдаа хөгжлийн банкны Шангрила дахь салбараас хуурамч бичиг баримт ашиглан гүйлгээг хийжээ. Тэдгээр сэжигтнүүд Хятадын хөрөнгө оруулалттай компанийн хуурамч бичиг баримт ашиглан банкнаас 2 сая ам.доллар залилсан байгаа юм. 

Цагдаагийн ерөнхий газраас эхлээд гурван иргэнийг эрэн сурвалжилж байгаа талаар мэдээлсэн бол нэг хүн нэмэгджээ. Тодруулбал, 41 настай Э, 32 настай Б, 34 настай Б, 34 настай З нар 2021.05.25-ны өдөр хохирол ихтэй хүнд гэмт хэрэг үйлдсэн хэмээн онцолсон байв. Өөрөөр хэлбэл, банк залилсан этгээдүүд дээрх дөрвөн иргэн байх магадлалтай байгаа юм.

Гэмт этгээдүүд банкийг залилахдаа харилцагч байгууллагынх нь тамгыг хуурамчаар үйлдэн очсон мэдээлэл байна. Хуурамч тамгаараа байгууллагын данснаас мөнгө гаргуулан авсан бололтой.

Тэднийг Эрүүгийн цагдаагийн газраас эрэн сурвалжилж байна. Харин өчигдөр баривчилсан гэдэг мэдээлэл нь ташаа ажээ. 

Худалдаа хөгжлийн банкнаас хоёр сая ам.доллар ЗАЛИЛСАН этгээдүүдийг баривчлаагүй байна
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.