| | USD/MNT 0₮

АТГ-ААС Д.ДОРЛИГЖАВТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ХААЛГАХ САНАЛЫГ ПРОКУРОРТ ХҮРГҮҮЛЖЭЭ

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжав, “Алтан Дорнод Монгол”-ын захирал Т.Ганболд нар дөрвөн сая ам.долларын асуудал өнгөрсөн оны төгсгөлд дуулиан дэгдээсэн билээ. Тэгвэл энэ хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон хэмээн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар мэдэгдсэн билээ.

Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас энэ мэдээллийг үгүйсгэлээ. Тухайлбал, энэ хэрэгт мөрдөн байцаалт явуулж дуусаад АТГ-аас гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналаа Нийслэлийн прокурорт ирүүлсэнийг прокурор хянаж байгаа ямар нэг шийдвэр гараагүй байгаа юм байна. Тиймээс хэрэгсэхгүй болсон гэсэн үг биш юм.

Хэргийн тухайд сануулахад, “Алтан Дорнод Монгол”-ын захирал Т.Ганболд “Ерөнхий прокурор асан Дорлигжавын дүүгийн данс руу дөрван сая ам.доллар хийсэн. Тэр зүгээс маш их дарамт ирсэн учраас тэр мөнгийг шилжүүлсэн. Энэ бол хууль хяналтын байгууллагын ажиллагаанд явж байгаа асуудал. Тэр утгаараа дэлгэрэнгүй ярих боломж байхгүй” гэж ярьсан удаатай.


Харин сайд асан Д.Дорлигжав “Би Т.Ганболдтой нэг ч удаа уулзаагүй. Намайг прокурор байхад Т.Ганболд надтай уулзах хүсэлт удаа дараалан тавьсан. Таны сайн дүү чинь болъё гэсэн. Би хүлээж аваагүй. Ноцтой гэмт хэрэгт холбогдсон байсан юм билээ” гэсэн тайлбарыг өгч байсан юм. 

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжав, “Алтан Дорнод Монгол”-ын захирал Т.Ганболд нар дөрвөн сая ам.долларын асуудал өнгөрсөн оны төгсгөлд дуулиан дэгдээсэн билээ. Тэгвэл энэ хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон хэмээн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар мэдэгдсэн билээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.