| | USD/MNT 0₮

Н.Алтанхуяг: Хууль зүйн яамны байр хэдэн төгрөгт боссоныг асуухаар "нууц" гээд хэлдэггүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны тавдугаар дүгнэлтийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хэлэхдээ "Цэцэд гомдол гаргасан иргэн Сумъяабазар, Эрдэнэхүү, өмгөөлөгч Пүрэвсүрэн нарт баяр хүргэе. Монголын төрөөс илүү иргэд өөрсдөө болохгүй байгаа асуудалд санаа тавьж, зарга үүсгэж байгаад баярлаж байна. Бид Цэцтэй, Цэцгүй энэ хуулийг эргэж авч үзэх ёстой. Би Тагнуулын байр, Хууль зүйн яамны барилга хэдээр боссон бэ гээд бичиг явуулахаар “нууц” гэдэг тамга дарчихаад өгдөггүй. Яагаад татвар төлөгчдийн мөнгөөр боссон, татварын мөнгөний зарцуулалт нууц болчихдог юм бэ. Энэ бол маш том завхрал үүссэн. Энэ хуулийг өөрчлөх шаардлагатай" хэмээн онцлов.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.