| | USD/MNT 0₮

ӨНӨӨДӨР ҮС ЗАСУУЛБАЛ ӨНГӨ ЗҮС САЙЖИРНА

Өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

  • Аргын тооллын: 2019.12.16, Даваа гараг
  • Билгийн тооллын: 20
  • Наран ургах шингэх: 8.34-17.01
  • Үс засуулбал: Өлсөж ундаасна
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн болой, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
Өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.