| | USD/MNT 0₮

Л.Оюун-Эрдэнэ: ААН-үүд оффисоо УБ хотоос 300 км-т гаргавал татварын хөнгөлөлтийн багцыг санал болгоно

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар Чингэлтэй дүүрэгт ажилласан. Энэ үеэр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн Улаанбаатар хотын төвлөрөл хийгээд хурдны замын маршрутыг танилцуулсан юм.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газар дэмжлэг үзүүлээгүй учраас өнөөг хүртэл метро ажил хэрэг болоогүй. Тиймээс Засгийн газар, Улаанбаатар хот нэгдсэн байр суурьтай байж, үүнийг шийднэ. Магадгүй таван жилийн шийдлийг хоёр, гурван жилээр нааш нь татах боломжтой. Мэдээж улсын төсөв, хөрөнгө оруулалт хязгаарлагдмал. Тэгэхээр үүнийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр, олон улсын хөрөнгө оруулалтаар цаг алдалгүй шийдэх боломжтой. Мөн хотын төвд төрийн байгууллагын оффис барихыг дэмжихгүй. Төрийн байгууллага зургаан дэд төвд тулгуурлан, гэр хорооллын дунд байгуулагдвал Ерөнхий сайдын хувьд бүх талаас нь дэмжинэ. Цаашлаад төсвийн шинэчлэлтэй холбоотой татварын шинэчлэл хийнэ. Аж ахуйн нэгжүүд оффисоо Улаанбаатар хотоос 300 км-т гаргавал татвартай холбоотой цогц хөнгөлөлтийн багцыг санал болгоно. Энэ мэт бүх зүйлийг нэг бодлого руу төвлөрүүлж, Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа түгжрэлийн асуудлыг шийднэ” хэмээн онцолсон юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар Чингэлтэй дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн Улаанбаатар хотын төвлөрөл хийгээд хурдны замын маршрутыг танилцуулсан юм. Тэрбээр “2013 онд батлагдсан ерөнхий төлөвлөгөөн дээрх замын хэрэгжилт 29 хувьтай байна. Улаанбаатар хотын замыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө бэлэн болсон. Өнгөрсөн хугацаанд төлөвлөгөөний дагуу зам баригдаагүй учраас түгжрэл бий болсон. Нийт замын 78 хувь нь түгжрэлтэй байгаа. Сургууль, цэцэрлэгийн ихэнх нь хотын төвийн хэсэгт байрласан. Энэ нь түгжрэл үүсэх гол шалтгаан болж байна. Мөн ажлын байр хотын төвөөр их байдаг. Тойрог зам байгуулж байгаа нь ажлын байрыг тараах зорилготой. Тойрог замыг дагаж үйлдвэрийн шинэ бүсүүд байгуулагдах боломжтой. Хотын төвийн нягтаршлын 75 хувьд нь хувийн хэвшил үйл ажиллагаа явуулж байна” гэлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Дэд төвүүд рүү төрийн байгууллагуудаа гаргаснаар хувийн хэвшил дагаж гарна гэж тооцож байгаа” хэмээн ярилаа.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.