| | USD/MNT 0₮
Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт ирэх зургадугаар сарын 09-нд болно. СЕХ-ноос өчигдөр Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэхийг гардуулж өгснөөр сонгуулийн сурталчилгаа ийнхүү албан ёсоор эхэлсэн билээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, “Зөв хүн электорат” эвслээс Д.Энхбат нар дэвшиж байгаа юм. МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх “Баялагтаа эзэн монгол”, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ “Дарангуйлалгүй Монгол-Ардчилсан Монгол”, “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат “Монгол чадна” уриатайгаар энэ удаагийн сонгуульд оролцож байна.
Тэгвэл өөрийн төрж өссөн нутаг болох Хэнтий аймгаас сонгуулийн сурталчилгаагаа эхэлсэн У.Хүрэлсүхийн гаргасан мөрийн хөтөлбөрийг танилцуулж байна.
Нэр дэвшигч У.Хүрэлсүх найман асуудалд анхаарал хандуулж ажиллана.
Тухайлбал, хууль бүс үйлдлийг таслан зогсооно. Хүн засагладаггүй хууль засагладаг улс болгоно.
Байгалийн баялгийг ард иргэддээ ижил тэгш хүртээнэ. Тэрбээр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хууль бусаар алдагдсан орд, газрыг төрд авч ирсэн. Монгол хүн бүр байгалийн баялгаасаа ижил тэгш хүртэх ёстой. Энэ зарчмаа барьж ажиллана.
Хүний эрх, эрх чөлөө, эрх зүйт төрийг бий болгоход анхаарч ажиллана. Хүчирхэг эдийн засагтай Монгол Улсыг бий болгоно.
Түүний мөрийн хөтөлбөрт “1000-ны төмөр зам” гэж туссан. АНУ 250 мянга, БНХАУ 142 мянган километр төмөр замтай. Монгол Улс 2 мянган төмөр замтай. Тиймээс хоёр хөрш рүүгээ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлох ёстой. Зэс, ган, малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлох зорилт дэвшүүлнэ.
Төрийн албаны үйлчилгээг цахимжуулна. Ойрын 4-12 жилд боловсруулах үйлдвэрүүдээ барьж байгуулна.
Дархан-Уул аймагт арьс, ширний үйлдвэр барина. Хоёр жилийн дараа ноолуур, арьс ширээ түүхийгээр нь гаргахгүй боловсруулаад бүтээгдэхүүн болгоод гаргана.
Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс нутаг болгоно. Байгалийн үзэсгэлэнт газраа бусдад харуулж, аялал жуулчлалыг хөгжүүлэх нь төрийн бодлого шийдвэр байх ёстой.
Мөн иргэдээ соён гэгээрүүлэх ажлыг хийнэ. Үндэсний өв соёлыг харуулсан олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгээ мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
Байгалийн баялгийг ард иргэддээ ижил тэгш хүртээнэ. Тэрбээр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хууль бусаар алдагдсан орд, газрыг төрд авч ирсэн. Монгол хүн бүр байгалийн баялгаасаа ижил тэгш хүртэх ёстой. Энэ зарчмаа барьж ажиллана.