| | USD/MNT 0₮

БНСУ-д виз хэтрүүлсэн иргэд торгууль төлдөг болно

Солонгост хууль бусаар амьдарч байгаад нутаг буцаж байгаа хүмүүс торгууль төлдөг журам хэрэгжих болжээ. Тухайлбал, БНСУ-д гурван жилээс дээш хугацаагаар хууль бусаар амьдарч байгаад баригдвал 20 сая вон, харин дээрх хугацаанд хууль бусаар амьдарч байгаад өөрийн хүсэлтээр нутаг буцаж байгаа бол 10 сая воны торгууль оногдуулах гэнэ. Гэхдээ тус улс нь 2019 оны арванхоёрдугаар сарын 11-нээс 2020 оны зургадугаар сарын 30-ны хооронд "Өршөөлийн аян" зарлаж, өөрийн хүсэлтээр нутаг буцаж байгаа хүмүүс торгууль төлөхгүй юм байна.

Түүнчлэн өөрийн саналаар нутаг буцаж байгаа хүмүүс буцах өдрөөсөө хэд хоногийн өмнө Гадаад иргэдийн харьяатын төв дээр урьдчилан бүртгүүлж байж гарах юм. 

Солонгост амьдарсан хууль бус ажилчид эх орон руугаа буцахдаа торгууль төлдөг болно
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.