| | USD/MNT 0₮

Д.Энхбат: Ирэх 30 жилд үр хүүхэддээ ямар өв үлдээх вэ гэдэг шинэ сонголтын өмнө ирлээ

"Зөв ХҮН электорат" эвслээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч Д.Энхбат үнэмлэхээ гардан авлаа.

Нэр дэвшигч Д.Энхбат: “Зөв ХҮН электорат” эвслээс миний биеийг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн. Манай эвслээс боловсруулсан мөрийн хөтөлбөрийн дагуу, мөн биднийг дэмжигчдийн хүсэл мөрөөдлийн тусгасан хөтөлбөрийн дагуу би энэ сонгуульд оролцож байна. Энэ сонгуулиар бид Монгол Улсын ардчиллөг хөгжүүлэх, нийгэм, эдийн засгийг улам төгөлдөржүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлж, шударга ёс, авлигатай тэмцэхийн төлөө, Монгол хүн бүрийг эх орнынхоо хөгжилд идэвхтэй оролцуулахын төлөөх хөтөлбөртэйгээр нэр дэвшиж байна.

Бид 20 аймгийн сонгогч, сонгогчидтойгоо уулзаж ярилцах болно. Би 30 жилийн ардчиллыг ардаа үлдээлээ. Одоо ирэх 30 жилд яаж амьдрах вэ, дэлхий дээр ямар байр суурь эзлэх вэ, үр хүүхэддээ ямар өв үлдээх вэ гэдэг шинэ сонголтын өмнө ирлээ. Монгол Улс их сонголтын өмнө ирж байна. Ирэх 30 жилд яаж амьдрах вэ, ирээдүйд ямар өв үлдээх вэ гэдэг шинэ сонголтын өмнө ирлээ. Бид мэдлэг чадвар, технологид итгэж, шинэ Монголыг байгуулах итгэлтэйгээр ажиллах ёстой болж байна.

Энэ сонгуульд шударга, нээлттэйгээр, аль болох олон хүнд хүрч ажиллахыг хичээх болно. Монголчууд шинэ мөрөөдөлтэй, шинэ замаар явахыг хүсэж байгаа гэдэгт гүнээ итгэж байна. Тиймээс ч нам бус, инженер миний биеийг олон түмнийхээ асуулгаар сонгосон биз ээ.

Хэрэв бид Ерөнхийлөгчийн институцыг байгуулах эрх авч, миний бие Ерөнхийлөгчөөр сонгогдвол хамгийн эхний алхам маань нам, нас, хүйс үл харгалзан Монголын хамгийн чадалтай, туршлагатай хүмүүсийг оролцуулсан шинэ баг байгуулан ажиллах болно. Энэ баг маань нэг намын бус монголын баг байх болно. Тиймээс ч энэ сонгуульд “Монголчууд чадна” гэдэг уриатай оролцож байна" гэв.

"Зөв ХҮН электорат" эвслээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч Д.Энхбат үнэмлэхээ гардан авлаа.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.