| | USD/MNT 0₮

Танилц:Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сонгуулийн менежерээр ажиллах "хариуцлагатай" гурав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн сурталчилгаа өнөөдөр албан ёсоор эхэллээ. Нэр дэвшигчид өнөөдөр СЕХ-ноос үнэмлэхээ гардан авснаар 14 хоногийн хугацаатай сонгуулийн сурталчилгаа ийнхүү албан ёсоор эхлүүлэв. МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх Сүхбаатарын талбайд хүндэтгэл үзүүлээд төрсөн нутаг болох Хэнтий аймаг руу хүлгийн жолоо залж, 15.00 цагт аймгийн хөдөлмөрчид ард иргэдтэй уулзалтаа хийж байна. Харин нэр дэвшигч У.Хүрэлсүхийн менежерээр намын Генсек Д.Амарбаясгалан ажиллахаар болжээ.

Харин Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнийн менежерээр АН-ын гадаад харилцаа, сургалт хөгжлийн дарга Д.Эрдэнэсувд ажиллахаар болжээ. Тэрбээр өнгөрсөн жил Төв аймгаас их хурлын сонгуульд нэр дэвшиж байсан. Түүний хувьд эмч мэргэжилтэй нэгэн ажээ.

Тэгвэл "Зөв ХҮН электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбатын сонгуулийн ерөнхий менежерээр УИХ-ын гишүүн, намын дарга Т.Доржханд ажиллахаар сонгогджээ. 

Танилц:Нэр дэвшигч гурвын менежерээр ажиллах "хариуцлагатай" гурав.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.