| | USD/MNT 0₮

У.Хүрэлсүх: Хүн засагладаггүй, хууль засагладаг төр улстай болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс албан ёсоор эхэллээ. МУ-ын Ерөнхийлөгчид МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, ХҮН-аас Д.Энхбат нар нэр дэвшиж байгаа.

Монгол Ардын намаас нэр дэвшигч У.Хүрэлсүх үнэмлэхээ гардан авлаа. Тэрбээр, Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдвол дараах зүйлүүд дээр анхаарч ажиллана гэлээ. Тодруулбал,  

Нэгдүгээрт, Шударга ёсыг бэхжүүлэх чиглэлд анхаарна. Хараат бус шүүх, прокурорын тогтолцоог байгууллагыг бий болгох, эрх зүйн орчныг шинэчлэх тал дээр ихээхэн анхаарал тавина.

Хоёрдугаарт, Хүний эрх, эрх чөлөө, ардчилсан тогтолцоо, эрх зүйт төрөө бэхжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллана

Гуравдугаарт, Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх ёстой. Монгол хүн бүр баялгийг тэгш хүртэх ёстой учраас Баялгийн сан байгуулж, байгалийн баялгаараа дамжуулан улс орныхоо бүтээн байгуулалтын ажлыг хийх, ард иргэддээ ногдол ашгийг оногдуулах энэ чиглэлд төрийн тэргүүний хувьд ҮАБЗ-ийн тэргүүний хувьд анхаарал тавьж ажиллаж ёстой гэж үзэж байна

Дөрөвдүгээрт, Нэгдсэн Үндэсний байгууллага дахь болон Олон улсын хэмжээнд Монгол улсын олж авсан байр суурь, нэр хүндийг улам өргөжүүлэн баталгаажуулахын төлөө бүхий л боломж нөхцөлөө дайчлан ажиллах болно

Тавдугаарт, Хүчирхэг эдийн засагтай Монгол улсыг бий болгох ёстой хэмээн нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах үеэр мэдэгдлээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс албан ёсоор эхэллээ. МУ-ын Ерөнхийлөгчид МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, ХҮН-аас Д.Энхбат нар нэр дэвшиж байгаа. Тэгвэл Монгол Ардын намаас нэр дэвшигч У.Хүрэлсүх үнэмлэхээ гардан авлаа.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.