| | USD/MNT 0₮

С.Одонтуяа:Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс 100 сая төгрөг нэхэмжилсэн

УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга С.Одонтуяа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нэр хүндэд халдсан хэргээр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхэд гомдол гаргаж байгаагаа мэдэгдлээ.

Тэрбээр "Миний бие С.Одонтуяа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг баримт нотолгоогүй, хариуцлагагүй мэдээлэл тараасан, нэр төрд халдсан хэргээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Ноцтой гэмт хэрэгт хүнийг баримтгүйгээр холбон зарлах нь хэвийн хэрэг үү, гэм буруутай эсэхийг шүүх л тогтооно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоногийн ажлаа танилцуулах үеэрээ маш хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Би вакцины асуудалд ямар ч байдлаар нөлөөлөх боломжгүй бөгөөд энэ бол цэвэр Засгийн газрын ажил. Ерөнхийдөө нэг намын дарангуйлал яаж бий болдог вэ гэдгийн тод илрэл нь сөрөг хүчнээс дуугардаг хүмүүсийн амыг таглах, өөрсдийнх нь ажлыг шүүмжилсний төлөө гүтгэх юм. Тиймээс би нэр төр, алдар хүндээ сэргээлгэх, хариуцагчийг уучлал гуйх, мэдээлэл тараасан арга хэлбэрээрээ залруулга хийхийг шаардсан. Мөн Ерөнхий сайдаас 100 сая төгрөг нэхэмжилсэн. Энэ мөнгөөр цар тахлын үеэр орон гэргүй болсон өрх толгойлсон ээжүүдэд өгнө" гэжээ. 

Ерөнхий сайдаас 100 сая төгрөг нэхэмжилсэн. Энэ мөнгөөр цар тахлын үеэр орон гэргүй болсон өрх толгойлсон ээжүүдэд өгнө.
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.