| | USD/MNT 0₮

ДУУЧИН Э.ЧУЛУУНЧИМЭГ УЛСЫН НАЧИН Д.ЦЭРЭНТОГТОХТОЙ ХАМТ АМЬДАРЧ БАЙНА

Нийтийн дуучдын дунд учиртай гурван толгойн дүрд хувирсан гурван дуучин байгааг сонсогчид болоод үзэгчид андахгүй сайн мэдэх байх. Нэг хэсэг Э.Чулуунчимэг Б.Болд хэмээн хос дуучид нийтийн дуучдыг уран бүтээлээрээ байлдан дагуулдаг байсан бол одоо Б.Болд дуучин Х.Мөнгөнцэцэг хоёр хамтарч уран бүтээл хийхээс гадна хоёр ч хүүхдийн эцэг эх болжээ. Найздаа хуурагдаж, нөхөртөө хаягдсан Э.Чулуунчимэг охиныхоо хамт өрх толгойлж хоёр жил амьдарчээ. 

Тэгвэл амьдрал болоод уран бүтээлийн найздаа нөхрөө алдсан дуучин Э.Чулуунчимэг хоёр дахь амьдралаа саяхнаас эхлүүлжээ. Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхөө тодорхойлж яваа дуучин Э.Чулуунчимэг Баянхонгор аймгийн харьяат улсын начин Д.Цэрэнтогтохтой хамтран амьдарч байна. Тэдний дотно харилцаа хэдэн сарын өмнөөс эхэлсэн бөгөөд одоо хамт амьдарч байгаа талаар эх сурвалж хэлэв. 

Улсын начин Д.Цэрэнтогтохын хувьд Үндэсний их баяр наадамд улсын начин Бо.Батжаргалаар дөрөв, улсын харцага О.Хангайгаар тав даван шөвгөрч начин цолоо батлан Өсөх идэр чимэг нэмсэн. Гэвч тэрбээр сэргээш хэрэглэсэн байх магадлалтай бөхийн нэгээр тодроод буй.

Ийнхүү дуучин бүсгүйтэй хувь заяагаа холбосон улсын начны хувьд заримдаа Э.Чулуунчимэгтээ хэлэлгүй гадуур дотуур их явдаг бөгөөд дуучин бүсгүй Баянхонгорын бөхчүүдээс сураглаж суудаг гэнэ. 

Дуучин Э.Чулуунчимэг хоёр дахь амьдралаа эхлүүлжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (9)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.