| | USD/MNT 0₮

М.Тулгат:Ард түмний саналыг луйвраар авдаг бол Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах шаардлага байхгүй

Ардчилсан намынхан ирэх зургадугаар сарын 09-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах саналыг Сонгуулийн ерөнхий хороонд тавилаа. 

АН-ын дарга М.Тулгат "УИХ-ын 2020 оны сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн гэдэг нь олон баримтаар ил болсон. Программ хангамжид захиалгаар нөлөөлж, УИХ-ын нэр дэвшигчдээс тодорхой хүмүүсийг ялуулах үйлдэл явагдсан гэдгийг зургаан сар шалгаад сүүлд нь хохирогчгүй гээд хаасан байна. Хэрэв ард түмний сонголтыг луйврын аргаар авсан бол энэ жил Ерөнхийлөгчийн сонгууль явуулах боломжгүй. Ард түмний сонголтыг луйварын аргаар сонгогчдын саналт нөлөөлж байгаа бол Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах шаардлага байхгүй. Бид Сонгуулийн ерөнхий хороонд Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуул гэсэн шаардлагыг бид тавьж байна" гэлээ. 

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл "Ардчилсан намын дарга М.Тулгат даргын хэлсэн шаардлагыг онцгой анхаарах ёстой. Сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс нөлөөлж, луйврын аргаар хийж байна гэсэн үг яриа их гарч байсан. Сонгуулийн дараа олон тооны баримт гарч байсан. Энэ бүгдийг өнгөрсөнд нь орхиж явсаар байгаад төрийн эрх мэдлийг хууль бусаар, луйвраар авч буй жишиг тогтжээ.  Энэ бол Үндсэн хуулиар хориглосон зүйл заалт юм. Тийм юм бол ардчилалаар яах юм бэ, Ардчилсан сонгуулиар яах юм бэ гэдэг асуудал тавигдаж байна. Ийм нөхцөл байдлыг засах ёстой. Одоо энэ байдалтай эвлэрэхгүй. Ардчиллыг хүсдэг, дэмждэг ард түмнээ хуурсан их ноцтой үйлдлийг гаргасан" гэв. 

Сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс нөлөөлж, луйврын аргаар хийж байна гэсэн үг яриа их гарч байсан. Сонгуулийн дараа олон тооны баримт гарч байсан. Энэ бүгдийг өнгөрсөнд нь орхиж явсаар байгаад төрийн эрх мэдлийг хууль бусаар, луйвраар авч буй жишиг тогтжээ. Энэ бол Үндсэн хуулиар хориглосон зүйл заалт юм. Тийм юм бол ардчилалаар яах юм бэ, Ардчилсан сонгуулиар яах юм бэ гэдэг асуудал тавигдаж байна. Ийм нөхцөл байдлыг засах ёстой.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.