| | USD/MNT 0₮

Чуулган: 2031 онд Монгол Улсын хүн ам дөрвөн саяд хүрнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэлсэн үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүнг танилцуулав. 

Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Эцэслэн батлах үе шат/ хэлэлцэнэ. 

Чуулганы эхэнд Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүнг танилцууллаа. 

Тэрбээр Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүнгээр нийт хүн ам 3,296,866 байгаа бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр амьдарч буй 3,197,020, зургаагаас дээш сарын хугацаатайгаар гадаад улс оронд амьдарсан Монгол Улсын иргэдийн тоо 122,301 байна. Хүн амын жилийн дундаж өсөлт 2010-2020 оны тооллогын жилд 2.2 хувийн өсөлттэй байгаа бол улсын хэмжээнд хүн амын өсөлтийн оргил үе нь 1979-1989 онд 2.9 хувь, хамгийн бага нь 1935-1944 онд 0.3 хувь байсан байна. 

2031 онд Монгол Улсын хүн ам 4 сая хүрэх магадлалтай.  Монгол Улс насны бүтцийн хувьд залуу хэвээр буюу нийт хүн амын 31.5 хувийн 0-14 насны хүүхэд, 64.4 хувийг 15-64 насныхан, 4.1 хувийг 65-аас дээш насны хүн ам эзэлж байна. Хүн амын голч нас 27.9 болсон нь сүүлийн 30 жилд голч нас 10-аар нэмэгдсэнийг илэрхийлж мэдээлэв. 

2031 онд Монгол Улсын хүн ам 4 сая хүрэх магадлалтай. Монгол Улс насны бүтцийн хувьд залуу хэвээр буюу нийт хүн амын 31.5 хувийн 0-14 насны хүүхэд, 64.4 хувийг 15-64 насныхан, 4.1 хувийг 65-аас дээш насны хүн ам эзэлж байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.