| | USD/MNT 0₮

Н.Алтанхуяг: Төсөв мөнгөгүй болсон, өр тавьж байж халамж өгч байгаа гэдгээ иргэддээ хэл

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Уг хуулийн төслөөр Азийн хөгжлийн банкнаас 170 сая ам.долларын зээл авахыг дэмжсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Би УИХ-д дөрөв дэх удаа сонгогдон ажиллаж байна. Ийм танхай Засгийн газар, төсөв нь хаана хэрхэн зарцуулагдаж байгааг мэдэхгүй Их Хурлыг анх харж байна. Хүүхдийн мөнгө нэмэх тухай ярьсан. Иргэдэд очиж байгаа боловч зээлийн мөнгө шүү. Төсөв хүрэхгүй. Төсвийн хөрөнгө оруулалтаа хасаад өгөөч гэсэн боловч хасаагүй. Тэгсэн хэрнээ дахин 873 сая ам.долларын зээл авах шийдвэр гаргаад байна. Үүнээс яг хэдийг нь авч хэрэглэснийг сайн мэдэхгүй. Энэ тоо бараг тэрбум ам.долларт дөхлөө. Ковид гэдэг нэрийн дор үр ашиггүй гаргаж байгаа зардал. Мөн төсвийн бүтээн байгуулалт нэрээр үрж байгаа их мөнгийг хямгадах хэрэгтэй. Төсөвт мөнгө байхгүй учир гадаадаас зээл авч хүүхдийн мөнгө өгч байгаа шүү гэж ард түмэндээ үнэнээ хэлэх ёстой. 2012 онд Чалкогийн 350 сая ам.доллар зээлсэн. Үүнийгээ Хүний хөгжил сангаар дамжуулан тараасан. Энэ нь тухайн үедээ маш их хүндрэл учруулж байсан. Өнөөдрийг аргалдаг, сонгуульд зориулж мөнгө тараадаг ийм байдлаас салцгаая. Хойч үедээ маш их өр үлдээж байна" гэв.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Уг хуулийн төслөөр Азийн хөгжлийн банкнаас 170 сая ам.долларын зээл авахыг дэмжсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Би УИХ-д дөрөв дэх удаа сонгогдон ажиллаж байна. Ийм танхай Засгийн газар, төсөв нь хаана хэрхэн зарцуулагдаж байгааг мэдэхгүй Их Хурлыг анх харж байна. Хүүхдийн мөнгө нэмэх тухай ярьсан. Иргэдэд очиж байгаа боловч зээлийн мөнгө шүү. Төсөв хүрэхгүй. Төсвийн хөрөнгө оруулалтаа хасаад өгөөч гэсэн боловч хасаагүй. Тэгсэн хэрнээ дахин 873 сая ам.долларын зээл авах шийдвэр гаргаад байна. Үүнээс яг хэдийг нь авч хэрэглэснийг сайн мэдэхгүй. Энэ тоо бараг тэрбум ам.долларт дөхлөө. Ковид гэдэг нэрийн дор үр ашиггүй гаргаж байгаа зардал. Мөн төсвийн бүтээн байгуулалт нэрээр үрж байгаа их мөнгийг хямгадах хэрэгтэй. Төсөвт мөнгө байхгүй учир гадаадаас зээл авч хүүхдийн мөнгө өгч байгаа шүү гэж ард түмэндээ үнэнээ хэлэх ёстой. 2012 онд Чалкогийн 350 сая ам.доллар зээлсэн. Үүнийгээ Хүний хөгжил сангаар дамжуулан тараасан. Энэ нь тухайн үедээ маш их хүндрэл учруулж байсан. Өнөөдрийг аргалдаг, сонгуульд зориулж мөнгө тараадаг ийм байдлаас салцгаая. Хойч үедээ маш их өр үлдээж байна.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.