| | USD/MNT 0₮

МАХН татан буугдах материалаа Дээд шүүхэд гардуулан өглөө

Монгол ардын хувьсгалт нам МАН-ын 100 жилийн ойд бэлэг барьж нэгдэж нийлсэн билээ. Тэгвэл өнөөдөр МАХН-ын татан буугдах материалаа өгөхөөр болжээ.

Тодруулбал, 09:00 цагт Улсын дээд шүүхэд МАХН татан буугдах материалаа хүлээлгэн өгч байна. Түүний дараа 10.00 цагт МАХН-ын байранд хэвлэлийн бага хурал хийх юм байна. 

Дашрамд дуулгахад, Ерөнхийлөгчийн сонгуульд МАН, МАХН хоёр нэгдэж нийлж орж байгаа юм. МАН-аас МАХН-ын удирдлагуудад албан тушаалууд амалсан гэх. Ийнхүү Н.Энхбаярын гэх тодотголтой МАХН нь татан буугдаж, бүр "устаж" байна. 

Монгол ардын хувьсгалт нам МАН-ын 100 жилийн ойд бэлэг барьж нэгдэж нийлсэн билээ. Тэгвэл өнөөдөр МАХН-ын татан буугдах материалаа өгөхөөр болжээ.
Улс төр

Сэтгэгдэл (13)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.