| | USD/MNT 0₮

Я.Санжмятав:Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдсан учраас УИХ хариуцлага хүлээх ёстой шүү

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулав. 
 
Үндсэн хуулийн цэц шийдвэртээ “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “… зөвхөн нэг удаа сонгоно.” гэсэн заалт, мөн энэ хүрээнд тус хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 7 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсон нь агуулгын хувьд урьд өмнө Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан болон ажиллаж байгаа иргэн дахин Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй байх утгыг илэрхийлж байна.” гэж Үндсэн хуульд огт нийцэхгүй шийдвэр гаргасан гэдгийг хоригт дурджээ.
 
Хэлэлцэж байгаа хоригтой холбогдуулан УИХ-ын гишүүдээс асуулт асууж, хариулт авч байна. Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Санжмятав "Үнэнийг хэлэхэд, их хурал хариуцлага хүлээх ёстой. Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдсан. Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчид халдсан халдлага учраас хариуцлага хүлээх ёстой юм шүү. Тав хоногийн хугацаанд тавьсан хоригийг наймнаас дүгнэлт хийсэн биз дээ. Үүнд дүгнэлт хийгээрэй.
Би парламентад гурван удаа сонгогдсон хүний хувьд МАН яаж тоглодгийг мэднэ. Хажуудаа байгаа сөрөг хүчнээ тоохгүй, ард түмнээ хүлээж авахгүй, ҮХЦ хоёр хуваачихсан, Дээд шүүхээрээ тоглочихсон байгаа чинь үнэн. 2024 оны сонгуулийн дараа та нар цусаар уйлсан ч нөхөгдөхгүй эмгэнэлтэй алхмуудыг хийж байгаагаа анхаараачээ. Тиймээс алдаагаа богино хугацаанд засаач гэж бид нар орж ирээд байна. МАН 100 жилийн ойгоо гурван өндөрлөгтэйгээ тэмдэглэдэг л байгаа биз. Харин 100 жилээр ч нөхөхгүй эмгэнэлийн асуудалд хүч түрчихээд байна. Их хүчиндээд өндрөөс унах эвгүй шүү" гэлээ. 
 
Би парламентад гурван удаа сонгогдсон хүний хувьд МАН яаж тоглодгийг мэднэ. Хажуудаа байгаа сөрөг хүчнээ тоохгүй, ард түмнээ хүлээж авахгүй, ҮХЦ хоёр хуваачихсан, Дээд шүүхээрээ тоглочихсон байгаа чинь үнэн. 2024 оны сонгуулийн дараа та нар цусаар уйлсан ч нөхөгдөхгүй эмгэнэлтэй алхмуудыг хийж байгаагаа анхаараачээ. Тиймээс алдаагаа богино хугацаанд засаач гэж бид нар орж ирээд байгаа юм. МАН 100 жилийн ойгоо гурван өндөрлөгтэйгээ тэмдэглэдэг л юм байгаа биз. Харин 100 жилээр ч нөхөхгүй эмгэнэлийн асуудалд хүч түрчихээд байна. Их хүчиндээд өндрөөс унах эвгүй шүү.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.