| | USD/MNT 0₮

Д.Ганбат: Гадаадаас зээл авч иргэддээ халамж тарааж байгаа нь эмгэнэлтэй хэрэг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Азийн хөгжлийн банкнаас 170 сая ам.долларын зээл авахыг гишүүдийн олонх нь дэмжсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "Одоо дахин 170 сая ам.долларын зээл авах нь. Улсын хэмжээнд авсан зээл нийлээд 30 тэрбум ам.доллар болж байна. Засгийн газрын өр бараг найм орчим тэрбум ам.доллар болсон. Ийм байж дахин зээл авах зайлшгүй шаардлагатай юу. Авахгүй байж болох уу. Өмнө нь зээлээс татгалзаж байсан түүх байна юу. Энэ зээлийг хэзээ, яаж төлөх юм. Авч байгаа зээлээ халамжид зориулаад байна. Үүнийхээ оронд эрэлтэд оруулж үйлдвэр барих зэргээр иргэдээ ажилтай болгоход ашиглаж болно. Одоо бүр гаднаас зээл авч байгаа хүмүүс нь гавьяа байгуулж байгаа юм шиг хандлага тогтлоо. Энэ танхим ч зээлд дөжирчээ. Зээлийн өрөнд газар нутгаасаа алдаж байгаа улс орон ч байгаа шүү. Зээлийг санхүүгийн урхи, мэх гэдэг талаас нь хардаг болсон байна. Энэ тал дээр салбар яамд санаа тавьж байна уу. Авч байгаа зээлээрээ халамжийг санхүүжүүлж байгаа нь үнэхээр эмгэнэлтэй байна" гэв.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Азийн хөгжлийн банкнаас 170 сая ам.долларын зээл авахыг гишүүдийн олонх нь дэмжсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "Одоо дахин 170 сая ам.долларын зээл авах нь. Улсын хэмжээнд авсан зээл нийлээд 30 тэрбум ам.доллар болж байна. Засгийн газрын өр бараг найм орчим тэрбум ам.доллар болсон.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.