| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банкны “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийг хэлэлцэж батлав.
Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг 2020 оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөр нь коронавируст халдвартай тэмцэх, цар тахлын нийгэм, эдийн засаг, төсөвт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой. Хөтөлбөрийн хүрээнд 2020 онд 300 сая ам.доллар баталж, үүнээс 200 сая ам.доллараар төсвийн дэмжлэгийн хоёр хөтөлбөр, мөн нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн 26.4 сая ам.долларын төсөл, нийгмийн эрүүл мэндийн салбарт шаардлагатай яаралтай тоног төхөөрөмж худалдаж авахад чиглэсэн 30 сая ам.долларын төслийг хэрэгжүүлж байна.
Харин Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ сарын 4-нд хэлэлцэж, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохоор шийдвэрлэсэн юм. Энэ үндсэн дээр 2021 оны тавдугаар сарын 10-нд талууд "Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт"-ийн гэрээг байгуулжээ.
Нэмэлт, өөрчлөлтөөр Азийн хөгжлийн банкнаас манай улс нийтдээ 170 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нэмэлт эх үүсвэрийг авч ашиглахаар тохиролцжээ. Уг санхүүжилтээр “Хүүхдийн мөнгө” хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих, нийгмийн халамжийн хөтөлбөр, ажлыг зорилтот бүлэгт чиглүүлэх, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг бэхжүүлэхэд ажлыг дэмжиж, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх юм байна.
Нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд авах 170 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нэмэлт эх үүсвэрийн 100 сая ам.долларыг төсвийн дэмжлэгт, 70 сая ам.долларыг 2021 оны долоодугаар сар хүртэл хүүхдийн 100 мянган төгрөгийг олгоход, үлдсэнийг нь цар тахлын эсрэг вакцин худалдан авах санхүүжилтэд зарцуулахаар тооцжээ.
Зээлийг эргэн төлөх хугацаа нь 25 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, зээлийн жилийн хүү нь 2 хувь байх бол энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, үүнээс эхний 3 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөх юм. Хуулийн төслийг хуралдаанд оролцсон УИХ-ынгишүүдийн 89.8 хувь дэмжиж батлав.
Нэмэлт, өөрчлөлтөөр Азийн хөгжлийн банкнаас манай улс нийтдээ 170 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нэмэлт эх үүсвэрийг авч ашиглахаар тохиролцжээ. Уг санхүүжилтээр “Хүүхдийн мөнгө” хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих, нийгмийн халамжийн хөтөлбөр, ажлыг зорилтот бүлэгт чиглүүлэх, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг бэхжүүлэхэд ажлыг дэмжиж, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх юм байна.