| | USD/MNT 0₮

Н.Алтанхуяг:Сонгууль нэрээр мөнгө тараадаг тогтолцооноосоо татгалзаж сураачээ

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлсэн үргэлжилж байна. Чуулганаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ тухай хуулийн төслийг сайд А.Ариунзаяа танилцууллаа. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Ковид гэдэг нэрээр баахан зээл авч байна. Улсын төсөв юу болж байгаа талаар дөрвөн удаа асуулаа. Ийм танхай Засгийн газар байдаг уу. Хэдэн төгрөг төсөвт зарцуулагдаж байгаагаа мэдэхгүй сууж байдаг их хурлын даргыг анх удаа харлаа. 

Хүүхдийн мөнгө нэмье гэж ярьж байгаа энэ зээлийн мөнгөнөөс бүрдэж байгаа. Төсвийн хөрөнгө мөнгөө танаач гэж хэлсэн ч хүлээж авч танаагүй. Өнөөдрийн байдлаар бид 873 сая ам.долларын шийдвэр гаргасан байна. Хэдийг нь авч ашигласныг мэдэхгүй. Тэгэхээр тэрбум ам.доллар руу дөхлөө шүү. Ашиггүй ковидын нэрийн дор үрэн таран хийж байгаад харамсч айх юм. Ард түмэндээ "Манай төсөвт мөнгө байхгүй. Гадаадаас зээл авч та нарт өгч байна" гэдгийг улайн цайм хэлээрэй. Чалкогийн зээл хүндрэл учруулж байсныг та бүхэн мэдэх байх. Хойч үе ар ар талдаа асар их хэмжээний хүндрэл учруулж байна. Сонгуульд зориулж мөнгө тараадаг тогтолцооноос татгалзаж сураачээ" гэв. 

Ковид гэдэг нэрээр баахан зээл авч байна. Улсын төсөв юу болж байгаа талаар дөрвөн удаа асуулаа. Ийм танхай Засгийн газар байдаг уу. Хэдэн төгрөг төсөвт зарцуулагдаж байгаагаа мэдэхгүй сууж байдаг их хурлын даргыг анх удаа харлаа.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.