| | USD/MNT 0₮

Б.Жавхлан:Хотын иргэн түгжрэлд нам зогсохын оронд машинаа орхиод алхаад явдаг орчныг нь бүрдүүлж өгөөчээ

Засгийн газрын өртгөтгөсөн хурлаар Нийслэлийн тулгамдсан асуудлуудыг цогцоор нь хэлэлцэж байна. Хуралд Хотын дарга Д.Сумъяабазар болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, салбарын сайдууд бүгд оролцож санал бодлоо ярилцлаж, тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэж байгаа юм байна. Хотын дарга Д.Сумъяабазар Нийслэлийн түгжрэл, хүн амын нягтаршил болон нэн даруй хийгдэх ёстой ажлуудаа танилцуулж байна.

Харин түүний танилцуулгад зарим сайдууд санал хэлж байна. Сангийн сайд Б.Жавхлан "Д.Сумъяабазар нийслэлд хийх дэд бүтцийн шийдлүүдийг танилцуулаа. Тэрнээс биш түгжрэлийг яаж бууруулах талаараа дорвитой шийдэл байна уу. Түгжрэлийн угийн шалтгаан нь хүн амын төвлөрөл байна. Хотод төвлөрсөн хүн амаа аль болох шамбааралдуулахгүй тэлэх задлах эдийн засгийн хөшүүрэг харагдахгүй байна. Замын хөдөлгөөнийг зохицуулах төлөвлөгөөнд санал хэлье. 

Замаа нэмж өргөгтгөж, замаа тэлнэ нэмнэ гэхээр машины тоо улам нэмэгдэнэ. Би инженер хүн биш, гэхдээ хотын иргэн хүн. Хотын иргэд машинаа орхиод гараад алхаад явдаг орчныг нь бүрдүүлэхийг анхаараач. Замаа өргөтгөхөөр явган хүний зам улам байхгүй болно. Түгжрэлийг бууруулахын тулд метро яриад байна. Энэ эцсийн шийдэл мөн үү. 

Д.Сумъяабазар даргаа зарчмын санал байна. Төсвийн шинэчлэл дээр хамтарч ажиллая. Бэрхшээл их байна. Зарим нэг яамд төсвийн томоохон шинэчлэлийг зоригтой хийлээ. Тиймээс эргэлтийн шинжтэй том төслөөс Хот хоцормооргүй байна. Уг нь мөнгө нэхэх биш. Төсвийн орлогоо нэмэгдүүлэх  боломж байна, хамтарч ажиллая. Шаардлагатай бол Сангийн сайд хамтарч ажиллах бүрэн боломж нөөц бололцоо бий шүү. Өргөн хүрээгээр харъя" гэлээ. 

Замаа нэмж өргөгтгөж, замаа тэлнэ нэмнэ гэхээр машины тоо улам нэмэгдэнэ. Би инженер хүн биш, гэхдээ хотын иргэн хүн. Хотын иргэд машинаа орхиод гараад алхаад явдаг орчныг нь бүрдүүлэхийг анхаараач. Замаа өргөтгөхөөр явган хүний зам улам байхгүй болно.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.