| | USD/MNT 0₮

Байнгын хороодын хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Төрийн байгуулалт болон Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны тавдугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан. Уг асуудлыг өнгөрөгч долоо хоногт УИХ-ын чуулган болон байнгын хороодоор хэлэлцэх байсан ч хэлэлцээгүй юм. Тэгвэл өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх юм байна. Зарим хуульчийн зүгээс Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-аар хэлэлцэхгүй бол энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгууль хойшилно гэх тайлбаруудыг гаргаад байсан юм. Байнгын хороодод Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцсэний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж батлах юм.

Төрийн байгуулалт болон Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.