| | USD/MNT 0₮
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Соёлын өвийн үндэсний төвд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзаж энэ салбарын хөгжлийн талаар ярилцлаа. Тэрбээр түүх, соёл, зан заншил, өв уламжлал, ахуй амьдрал зэргийг харуулсан соёлын аливаа бүтээлийг гадаад зах зээлд гарахад нь хууль эрх зүйн таатай орчин, татварын бодлого гээд бүх талаар дэмжихээ илэрхийллээ. Үүний төлөө бүтээлч, уламжлалтай, уялдаа холбоотой, нэг стратеги барьж хамтран ажиллахыг уриалав. Ингэснээр соёлын бүтээлч үйлдвэрлэл уул уурхайгаас дутахгүй орлого олох боломжтойг тэмдэглэв.
Ерөнхий сайд:
Соёлын сайд Ч.Номин соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын суурь судалгаа, статистик, тоон мэдээлэл, энэ салбарыг хөгжүүлэх үндэсний бодлогын талаар товч мэдээлэл өгөв. Уулзалтад дүрслэх урлаг, хувцас загвар, дижитал дизайн, дуу хөгжим, кино урлагийн салбарын төлөөлөл өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлаа танилцууллаа.
Б.Гантуяа. Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоог үүсгэн байгуулагч /дүрслэх урлаг/:
Ч.Мөнхжаргал. "Michel & Amazonka" ХХК-ийн гүйцэтгэх захирал /хувцас загвар/:
Г.Анхныбаяр. "Beer night" студийн найруулагч, аниматор /дижитал тоглоом/:
Ц.Нацагдорж. "Playtime festival" санаачлагч, захирал /дуу хөгжим/:
Х.Эрдэнэбаяр. "М plus" ХХК-ийн үүсгэн байгуулагч /дуу хөгжим/:
Ц.Ариунаа. "Гуру медиа" ХХК-ийн продюсер. /кино урлаг/:
"Хү" хамтлагийн продюсер Д.Дашдондог сайн хамтлагийг дэлхийд гарахад сайн баг ард нь ажилладаг жишгийг нэвтрүүлэх, Ерөнхий сайдын дэргэдэх соёл, урлагийн зөвлөлийн гишүүн, архитектор Б.Батжав соёлжсон орчин бүрдүүлэх, түүх өгүүлсэн барилга, байгууламжаа авч үлдэхэд анхаарах хэрэгтэйг хэллээ. Хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзун соёлын өвөө хадгалах, хамгаалах, өвлүүлэх, суурь баазаа бүрдүүлэх, хүнээ хөгжүүлэх хөрөнгө оруулалт хийх, “Циркус Монголиа Хадгаа” циркийн захирал Ч.Хатанбаатар циркийн жүжигчин, сайн багш бэлтгэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Сангийн сайд Б.Жавхлан татвар, гааль, НӨАТ-аас чөлөөлөх, хөнгөлөх талаар тодруулга өгч тодорхой саналуудыг судалж үзэхээ илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн соёлын өвийн бүтээл, тэдгээрийн бүртгэл, хадгалалт, хамгаалалт, сэргээн засах ажлын явцтай танилцлаа. Салбарынхан зориулалтын байртай болсноор бүтээлүүдээ хадгалах, сэргээн засах зэргээр хэвийн ажиллах боломж бүрдсэн байна.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт 3,400 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Соёлын яам "Монгол соёл-Монголын баялаг" арга хэмжээний хүрээнд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор байгуулахаар төлөвлөжээ.