| | USD/MNT 0₮

Ж.Ганбаатар:Б.Батдаваа даргаа, ажилгүйдлийн гол шалтгаан юу байгааг судалж үзээрэй

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан эхэлсэн байна. Хуралдаанд Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа албаныхантайгаа оролцож Хүн ам, орон сууцны улсын тооллого буюу Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал болон статистик мэдээллийг өглөө. УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч, мөн санал хэлж байна. Хуралдааныг УИХ-ын гишүүн. Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар даргалж байна.

Тэрбээр "ҮСХ-г толгойлж байгаа дарга Б.Батдаваад хэлэх үг байна. Орон сууц тоолно гээд байх юм. Энэ нь нийгэм эдийн засагт ямар нөлөө үзүүлэх юм бэ. Машины тооллого яах вэ. Харин хөдөө орон нутаг, Нийслэлд ажилгүйдэл их байна. Ажилгүйдлийн түвшин хэр байна, гол шалтгаан юу байна. Ямар учраас ажил олдохгүй байгаа талаар Б.Батдаваа даргаа судалж, анхаарч ажиллаарай" гэв. 

 

Харин хөдөө орон нутаг, Нийслэлд ажилгүйдэл их байна. Ажилгүйдлийн түвшин хэр байна, гол шалтгаан юу байна. Ямар учраас ажил олдохгүй байгаа талаар Б.Батдаваа даргаа судалж, анхаарч ажиллаарай.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.