| | USD/MNT 0₮

Ч.Өнөрбаяр: АН-ын тамга тэмдгийн маргаан эцэслэгдсэн гэж ойлгож болно

Ардчилсан намын тамга тэмдэгтэй холбоотой асуудлаар Ч.Өнөрбаяр, Ц.Оюундарь нар мэдээлэл хийлээ. Ч.Өнөрбаяр "Ардчилсан намын тамгыг хүчингүй болгоогүй, зөвхөн үйлчлэлийг түдгэлзүүлсэн байсан шүүгчийн захирамжийг өнөөдөр Давж заалдах шатны шүүх хүчингүй болголоо. Одоо бол намын тамга албан ёсоор хүчин төгөлдөр болж хууль зүйн хувьд сэргэлээ.

Анхан шатны шүүх дээр ямар нэгэн үр дагавар гарахгүй. Анхан шатны шүүхэд очсон ч энэ тамганы асуудал дууссан. Нэг талдаа гарсан маргалдаж, эргэлзэх зүйл байхгүй. Одоо бүгд урагшаа харах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн сонгуульд АН амжилттай оролцох зорилготой. Бид хүчээ нэгтгэх ёстой шүү" гэлээ. 

Ч.Өнөрбаяр: АН-ын тамга тэмдгийн маргаан эцэслэгдсэн гэж ойлгож болно
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.