| | USD/MNT 0₮
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгаа энэ сарын 25-нд орон даяар явагдаж эхэлнэ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс хорь хоногийн өмнө эхлүүлэх журамтай. Ийнхүү долоо хоногийн дараагаас сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ.
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас намын дарга У.Хүрэлсүх, Ардчилсан намаас С.Эрдэнэ, "Зөв хүн электорат" эвслээс Д.Энхбат нар нэр дэвшихээр Сонгуулийн ерөнхий хороонд материалаа хүргүүлсэн байгаа юм.
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлэхэд долоо хоног үлдлээ