| | USD/MNT 0₮

Х.Нямбаатар: Б.Баасанцогтын бичлэгийг хувийн харилцаатай байсан эмэгтэй нь олон нийтэд цацсан

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүд хууль санаачлагдаас асуулт асууж хариулт авсан юм. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Н.Алтанхуяг гишүүний асуултад хариулъя. Өмгөөлөгч С.Баасанцогтын лифтэнд байсан бичлэгийг надтай холбож ярих гээд байх шиг байна. Би шууд хариулъя. С.Баасанцогттой холбоотой байсан эмэгтэй орцны камерын бичлэгийг гар утас дээрээ бичиж, олон нийтэд цацсан юм билээ. Тэрэнд цагдаа ямар хамаа байх вэ дээ. Хувийн харилцаатай эмэгтэй нь орцны ажилтнуудаас хууль бусаар гар утсан дээрээ хуулж аваад цацсан зүйл байна лээ. Энийг харин хуулиар хориглож, хязгаарлаж өгөх гээд байгаа юм" гэв.

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүд хууль санаачлагдаас асуулт асууж хариулт авсан юм.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.